Нэвтрэх

0 сургуулийн мэдээлэл

Герман улс

Герман
Улс
Хот
Сургалтын төрөл
Дэд төрөл
 
 
Сургуулийн жагсаалт
Газрын зураг
Улс орны мэдээлэл
Виз
Асуулт, хариулт
 

Сургалтын төрлүүд

Герман хэл сурах нь хувь хүний хөгжил болон мэргэжлийн талбарт олон төрлийн боломжийг нээж өгдөг.


Герман Улс нь инженерчлэл, үйлдвэрлэл, автомашины салбаруудад дэлхийд тэргүүлэгч орон Тухайлбал, BMW, Siemens, Bosch зэрэг дэлхийн брэнд үйлдвэрлэгчид герман хэлтэй ажилтнуудыг ажилд авах сонирхолтой байдаг. Герман, Австри, Швейцарь улсууд нь герман хэлтэй чадварлаг гадаад ажилчдад олон боломжийг олгодог.

4.7

Carl Duisberg Centrum

Berlin, Герман

Магадлан итгэмжлэл:  FADAF ISO 9000/9001     Preferential Terms in Case of Visa Refusal     FDSV
Хөтөлбөрийн тоо (2)   Дотуур байрны тоо (1)
Карл Дуйсберг Центр (Carl Duisberg Centren) КДЦ нь анх 1962 онд&... дэлгэрэнгүй
Online German Course- Герман хэлний онлайн анги
Долоо хоногт 20 хичээл / Герман хэл онлайн / 12 сурагч (хамгийн олон)
Амьдрах байр сонголтоор
449
ЭХЛЭХ ҮНЭ

Улс орны мэдээлэл

Байршил: 

Герман улс Төв Европт байрладаг бөгөөд Европын хамгийн олон улстай (9 улстай) хиллэдэг. 

  • Хойд талдаа: Дани

  • Зүүн талдаа: Польш, Чех

  • Өмнөд талдаа: Австри, Швейцарь

  • Баруун талдаа: Франц, Люксембург, Бельги, Нидерланд

Тэнгисүүд: 

  • Хойд тэнгис (баруун хойд талд)

  • Балтийн тэнгис (хойд зүүн талд)

Томоохон хотууд

1. Берлин (Berlin) хот

  • Германы нийслэл хот

  • Хүн ам: ~3.7 сая

  • Улсын улс төр, соёл, урлагийн төв

  • Бранденбургийн хаалга, Берлиний хана зэрэг түүхэн дурсгалт газруудтай

2. Гамбург (Hamburg) хот

  • Хоёр дахь том хот

  • Хүн ам: ~1.9 сая

  • Европын хамгийн том боомтын нэгтэй

  • Хэвлэл мэдээлэл, тээвэр ложистикийн чухал төв

3. Мюнхен (München) хот

  • Бавар мужийн төв

  • Хүн ам: ~1.5 сая

  • BMW, Siemens зэрэг томоохон компаниуд байрладаг

  • Октоберфест наадам, Альпийн аялал жуулчлалын төв

4. Кёльн (Köln) хот

  • Хүн ам: ~1.1 сая

  • Кёльн сүм нь ЮНЕСКО-ийн дэлхийн өвд багтсан

  • Медиа болон харилцаа холбооны салбарт тэргүүлэгч

5. Франкфурт ам Майн (Frankfurt am Main)

  • Германы санхүүгийн төв

  • Европын төв банк байрладаг

  • Олон улсын нисэх буудалтай (Франкфуртын нисэх буудал)

Албан ёсны хэл: Герман хэл

Топ их сургуулиуд: 

Technische Universität München (TUM)

  • Байршил: Мюнхен

  • Мэргэшсэн чиглэлүүд: Инженерчлэл, Компьютер, Математик, Байгалийн шинжлэх ухаан

  • QS дэлхийн эрэмбэ: ~#37 (2024)

  • Хичээлийн хэл: Герман ба Англи (зарим магистрийн хөтөлбөр)


2. Ludwig-Maximilians-Universität München (LMU Munich)

  • Байршил: Мюнхен

  • Хүний болон нийгмийн ухаан, Хууль, Эдийн засаг, Анагаах ухаан

  • QS эрэмбэ: ~#54

  • Герман хэл дээр голчлон


3. Ruprecht-Karls-Universität Heidelberg (Heidelberg University)

  • Байршил: Хайдельберг

  • Анагаах ухаан, Байгалийн ухаан, Хууль, Философи

  • QS эрэмбэ: ~#87

  • Герман, зарим англи хэл дээр магистр, докторын хөтөлбөрүүд


4. Humboldt-Universität zu Berlin

  • Байршил: БерлинХүмүүнлэгийн ухаан, Нийгмийн ухаан, Шинжлэх ухаан

  • QS эрэмбэ: ~#120

  • Герман хэл голчлон, зарим магистр англи хэлээр


5. Karlsruher Institut für Technologie (KIT)

  • Байршил: Карлсруэ

  • Инженерчлэл, Мэдээлэл технологи, Байгаль орчин

  • QS эрэмбэ: ~#119

  • Герман ба Англи

Цаг агаар: 

Германд улирлын онцлог бүхий сэрүүн уур амьсгалтай бөгөөд хавар, зун, намар, өвөл гэсэн дөрвөн тодорхой улиралтай. Агаарын температурын хэлбэлзэл дунд зэрэг байдаг бөгөөд хур тунадас жилийн турш харьцангуй жигд тархсан байдаг.

Байгаль ан амьтад:

Германы байгалийн үзэсгэлэнт газрууд

  • Ой шугуй: Германы нутаг дэвсгэрийн 33% нь ойгоор бүрхэгдсэн. Баден-Вюртемберг муж дахь Хар ой (Schwarzwald) хамгийн алдартай нь.

  • Уулс: Өмнөд хэсгийн Баварын Альпын нуруу нь биологийн төрөл зүйл ихтэй, үзэсгэлэнт уулархаг бүс.

  • Нуур, гол мөрөн: Рейн, Дунай, Эльба зэрэг голууд болон Боден нуур нь олон төрлийн ан амьтдын амьдрах орчин болдог.

  • Эргийн бүсүүд: Умард болон Балтийн тэнгисийн эрэг орчмын намагт бүсүүд нь Wadden Sea гэх мэт Дэлхийн өвд бүртгэгдсэн онцгой экосистем юм.


Герман Улс нь Европ тивийн хамгийн том эдийн засагтай, худалдан авах чадвар, экспортын хэмжээгээрээ дэлхийд АНУ, БНХАУ-ын дараа 3-р байрт ордог хөгжингүй орнуудын нэг. Үйлдвэрлэл ба экспорт нь эдийн засгийн тулгуур багана. Автомашин, машин механизм, химийн бүтээгдэхүүн, электроник зэрэг салбаруудаар дэлхийд тэргүүлдэг. 

Герман  Улс нь чөлөөт эсвэл маш хямд их дээд сургуулийн боловсролыг гадаад оюутнуудад санал болгодог. 

Техник, инженер,шинжлэх ухааны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч их сургуулиудтай (ж.ш. Technische Universität München, RWTH Aachen).

Инноваци ба технологи  R&D буюу судалгаа, хөгжүүлэлтийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг.

Герман дахь Fraunhofer Society, Max Planck Institute зэрэг байгууллагууд нь шинжлэх ухаан, технологийн нээлтүүдээрээ алдартай

Автомашин үйлдвэрлэл (Volkswagen, BMW, Mercedes-Benz, Audi), хүнд үйлдвэрлэл, машин механизмын салбарт дэлхийд тэргүүлдэг.

“Made in Germany” хэмээх шошго нь чанар, найдвартай байдлын бэлгэ тэмдэг болсон.

Ногоон эрчим хүчний шилжилт (Energiewende) хөтөлбөрөөр нүүрстөрөгчийн ялгарал бууруулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах бодлого хэрэгжүүлдэг.

Салхи, нарны эрчим хүчний ашиглалтын хувьд Европдоо тэргүүлдэг.

Авто зам, төмөр зам, нисэх буудал, дотоодын тээврийн системүүд нь өндөр чанартай, үр ашигтай.

Autobahn буюу хурдны замууд дэлхийд алдартай (зарим хэсэгт хурдны хязгаарлалтгүй).

Хууль ёсны тогтолцоо ба улс төрийн тогтвортой байдал

Хууль дээдлэх ёс, ардчилсан тогтолцоо нь бизнес эрхлэх, хөрөнгө оруулахад аюулгүй, тогтвортой орчин бүрдүүлдэг. 

Европын зүрхэн хэсэгт оршдог тул логистик, худалдааны стратегийн байршилтай.

Герман хэлтэй орчинд өдөр тутам амьдарч, харилцан үйлчлэлцэх замаар хэлийг байгалиар нь сурна.

Хямд өртөгтэй боловсрол: Олон нийтийн сургуулиуд сургалтын төлбөргүй эсвэл маш бага төлбөртэй байдаг.

Соёлын ойлголт, мэдрэмж: Герман хэл сурахын зэрэгцээ Германы соёл, түүх, нийгмийг гүн гүнзгий ойлгох боломжтой.  

Академик ба ажлын карьерын давуу тал: Герман хэлний мэдлэг нь Германы шилдэг их сургуулиуд болон олон улсын нэр хүндтэй компаниудад сурах, ажиллах боломжийг нээдэг.

Виз

Монгол иргэн Герман Улсад суралцахын тулд Шингенийн виз мэдүүлэх шаардлагатай.  Шингенийн виз мэдүүлэхтэй холбоотой зөвлөгөө, үйлчилгээ авахыг хүсвэл Та бидэнтэй холбогдоно уу. 

Асуулт, хариулт

 

Subscribe
Манай вэбсайтын шинэ мэдээ мэдээлэл


Бидэнтэй холбогдох
       Бид залгая!