хөтөлбөртэй
дотуур байртай
1 ангид дахь оюутны тоо
суралцах насны доод хязгаар
эхлэх үнэ
3000 £Үнэлгээ
CES Centre of English Studies
Англи хэлний сургалтын төв (CES) -ын Английн Лидс хотод дахь салбар нь 2002 онд байгуулагдсан. Англи хэлний сургалтын төв (CES) Лидс нь Английн хойд хэсэгт орших Йоркшир мужийн Лидс хотод байрладаг. Хотын төвд буюу Жеорж загварын үзэсгэлэнтэй барилгад байрладаг тус сургууль нь маш сайн орчин нөхцөлтэй төдийгүй олон төрлийн чөлөөт цагаа өнгөрүүлж болох кафе, ресторан, паб, дэлгүүр зэрэг газруудад алхаад орох ойр зайд байрладаг. Энэ нь оюутнууд хэлний зорилгодоо хүрэхийн тулд тэдгээрт тус болохуйц үзэж, хийх зүйл ихтэй байдаг гэсэн үг юм. Оюутны амьдралаар дүүрэн Лидс хот нь CES-ээр англи хэлээр суралцах оюутнуудад олон сайхан дурсамж үлдээх нь дамжиггүй. Англи хэлний сургалтын төв (CES) нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудад дээд зэргийн чанартай сургалтын төлбөр, оюутны тусламж үйлчилгээ үзүүлдэг 40 гаруй жилийн туршлагатай.
- Бүх оюутнууд CES онлайнаар үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой.
- Автобус, галт тэрэг зэрэг тээврийн хэрэгслийн буудлуудтай ойролцоо байрладаг нь Английн хойд хэсгээр аялахад илүү хялбар болгодог.
- Шилдэг үнэлгээтэй сургуулийн барилга байгууламж (4.4/5.0)
- Номын сан, компьютерийн лаборатори, хэлний сургалтын программ хангамжийг хичээлийн дараа үнэгүй ашиглах боломж, амралтын өрөө зэргийг багтаасан болно.
- Сургалтын оновчтой орчныг бүрдүүлэхийн тулд бүх ангиуд халаалт, телевизор, байгалийн гэрэлтүүлгээр тоноглогдсон.
100% Их сургуульд боловсролын зэрэг эзэмшсэн.
100% Англи хэл заах хүлээн зөвшөөрөгдсөн шалгуурт нийцсэн.
Оюутнууд тус сургуульд дахин суралцаж сунгалтаа хийсэн тохиолдолд сургалтын төлбөрийн тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжтой.
Хичээлээс гадуурх хөгжөөнт, танин мэдэхүй, спортын гэх мэт олон хөтөлбөр, үйл ажиллагаануудыг сургуулийн зүгээс тогтмол зохион байгуулдаг. Зарим хөтөлбөр үйл ажиллагаанууд нь үнэ төлбөргүй байдаг бол зарим нь тодорхой хэмжээний хөнгөлөлттэй төлбөр төлөөд оролцох бүрэн боломжтой байдаг.
CES Centre of English Studies сургуулийн хувьд:
Үнэ төлбөргүй - Амжилттай англи хэлний хөтөлбөр нь нийгэм, соёлын гайхалтай хөтөлбөртэй хамт явах ёстой бөгөөд CES Leeds танд үүнийг л санал болгож байна! Ихэнхдээ оюутнуудыг хөгжилтэй байлгахын тулд янз бүрийн үдээс хойшхи үйл ажиллагаа эсвэл аялал зохион байгуулдаг. Тус сургууль нь олон үндэстний олон оюутнуудыг жинхэнэ олон үндэстний мэдрэмжтэй болгох үйл ажиллагаанд нэгдэхийг зорьдог! Энэ бол англи хэлээ дадлагажуулах гайхалтай арга юм. Лидс бол их сургуулийн хот учраас хаашаа явах, юу хийх талаар олон сонголт үргэлж байдаг! Зуны саруудад Йорк, Скарборо, Кнаресборо, Скиптон шилтгээн, Уитби зэрэг газруудаар долоо хоног бүр аялах зэрэг сургуулийн нийгмийн хөтөлбөр байдаг. Эдгээр бүтэн өдрийн аялал нь ойролцоогоор £35-ийн үнэтэй байдаг. Таны эхний өдөр ҮНЭГҮЙ танин мэдэхүйн аялал байна.
Үнэ төлбөртэй - Зуны саруудад Йорк, Скарборо, Кнаресборо, Скиптон шилтгээн, Уитби зэрэг газруудаар долоо хоног бүр аялах зэрэг сургуулийн нийгмийн хөтөлбөр байдаг. Аялал жуулчлалын ойролцоо зардал: - Бүтэн өдөр: £45 - £65, Хагас өдөр: £15 - £35.
Та визэнд бичиг баримтаа бүрдүүлж өгөхөөсөө өмнө сургалтын төлбөрийг бүрэн төлсөн байх шаардлагатай.
Виз татгалзсан тохиолдолд CES Centre of English Studies сургууль нь сургуулийнхаа дотоод дүрэм журмын дагуу үйл ажиллагааны шимтгэл гэж 250£ фунтийг суутган бусад төлбөрийг буцаан шилжүүлнэ гэж заасан байдаг. Та үүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу?
Хөтөлбөрүүд
Академик/ урт хугацааны жилийн/ (Хэлний бэлтгэл)
Долоо хоногт 20 цагийн хичээлтэй, Даваа-Баасан
Эхлэх үнэ
4,824 / 7,056 £
Тус Англи хэлний хөтөлбөр нь нэг академик хичээлийн жилд тооцогддог бөгөөд Долоо хоногт 20 цагийн хичээл ордог. Нийтдээ 24 долоо хоног, болон 36 долоо хоног гэсэн 2 сонголттой.
Ерөнхий хэл (Хэлний бэлтгэл)
Долоо хоногт орох хичээлийн цаг - 20/Анги дүүргэлт 15 оюутан, 09:30-13:00
Эхлэх үнэ
448 / 672 / 896 £
Тус хөтөлбөр нь хэлний сургуулиудын хамгийн эрэлттэй сургалт юм. Унших, бичих, сонсох, ярих чадварын үндсэн гол суурийг тавихад чиглэсэн байдаг. Анхан шатнаас ахисан шат хүртлэх бүх түвшинд явагддаг.
Нийтдээ Долоо хоногт 20 цагийн хичээлтэй. Даваа-Баасанд 09:30-13:00 цагийн хооронд хичээл ордог.
Долоо хоногт орох хичээлийн цаг - 30/Анги дүүргэлт 15 оюутан, 09:30-13:00, 14:00-16:30
Эхлэх үнэ
656 / 984 / 1,312 £
Тус хөтөлбөр нь Англи хэлээр бусадтай төвөггүй, өөртэй итгэлтэйгээр харилцах чадварыг хурдацтайгаар сайжруулдаг онцлогтой. Илүү их цагаар практик дадлагатай суралцана.
Нийтдээ Долоо хоногт 30 цагийн хичээлтэй.
Даваа-Баасанд 09:30-13:00, + нэмэлт Мягмар-Пүрэвд 14:00-16:30 цагийн хооронд хичээл орно.
Долоо хоногт орох хичээлийн цаг - 20+5/Анги дүүргэлт 15 оюутан, 09:30-13:00, 14:00-16:30
Эхлэх үнэ
948 / 1,422 / 1,896 £
Тус хөтөлбөр нь долоо хоногт нийт 25 цаг хичээл орох бөгөөд, үүний 20-н цаг нь танхимаар, 5 цаг нь ганцаарчилсан хичээл ордог хосолсон англи хэлний сургалт юм. Группээр /танхимаар/ хичээллэж Ерөнхий Англи хэлний мэдлэгээ авахаас гадна, нэмэлтээр ганцаарчилсан сургалттай тул маш хурдан үр дүнд хүрдэг талаараа онцлогтой.
Танхимын хичээл буюу 20 цагийн хичээл нь Даваа-Баасанд 09:30-13:00 орно.
Ганцаарчилсан хичээл буюу 5 цагийн хичээл нь Даваа-Баасанд 14:00-16:30 Долоо хоногт 2 удаа орно.
Junior (Хэлний бэлтгэл)
Ганцаарчилсан (Хэлний бэлтгэл)
Бүтэн жилийн сургалт
Эхлэх үнэ
65 £
Бизнес (Хэлний бэлтгэл)
Долоо хоногт орох хичээлийн цаг - 30/Анги дүүргэлт 15 оюутан, 09:30-13:00, 14:00-16:30
Эхлэх үнэ
656 / 984 / 1,312 £
Тус хөтөлбөр нь Бизнес эрхлэгчид болон Бизнесийн байгууллагууд ажилчидаа албан хэргийн хэрэгцээнд Англи хэлээр бэлдэхэд туслах сургалт юм.
Даваа-Баасанд 09:30-13:00 цагийн хооронд Ерөнхий Англи хэлний хичээл орно.
Мягмар-Пүрэвд 14:00-16:30 цагийн хооронд Бизнесийн Англи хэлний хичээл орно. Ингээд нийтдээ Долоо хоногт 30 цагийн хичээлтэй.
Мэргэшсэн курсууд (Хэлний бэлтгэл)
Долоо хоногт орох хичээлийн цаг - 20/Анги дүүргэлт 15 оюутан, 09:30-13:00
Эхлэх үнэ
339 / 678 £
CES Leeds салбар бол албан ёсны CELTA сургалтын төв юм. Тус хөтөлбөр нь Англи хэлний багшийн чадавхийг дээшлүүлэх зорилготой богино хугацааны сургалт юм.
Даваа-Баасанд 09:30-13:00 цагийн хооронд Долоо хоногт 20 цагийн хичээл орно.
Бүтэн цагийн сургалттай, Анги дүүргэлт 15 оюутан, Даваа-Баасанд 09:30-17:00
Эхлэх үнэ
1,535 / 3,070 / 4,605 £
Тус хөтөлбөр нь CELTA-д бэлтгэх зориулалттай, сертификат авдаг сургалт юм.
Бүтэн цагаар: Даваа-Баасанд 09:30-17:00 цагийн хооронд танхимаар хичээллэнэ.
Бүтэн/Хагас цагийн сургалттай, Анги дүүргэлт 15 оюутан
Эхлэх үнэ
1,300 / 2,600 / 3,900 £
Тус хөтөлбөр нь CELTA-д бэлтгэх зориулалттай, сертификат авдаг сургалт юм.
Онлайнаар хагас цагаар: Бие даасан ажил ойролцоогоор Долоо хоногт 20 цаг (Долоо хоног бүр багшийн дадлагад хамрагдах ёстой).
Шалгалтанд бэлтгэх (Хэлний бэлтгэл)
Долоо хоногт орох хичээлийн цаг - 30/Анги дүүргэлт 15 оюутан, 09:30-13:00, 14:00-16:30
Эхлэх үнэ
656 / 984 / 1,312 £
Тус хөтөлбөр нь IELTS-н шалгалтад амжилттай бэлдэхэд зориулагдсан юм.
Долоо хоногт нийт 30 цагийн хичээл ордог. Даваа-Баасан 9:30-13:00 Ерөнхий Англи хэлний хичээл, Мягмар-Пүрэв 14:00-16:30 IELTS-ийн нэмэлт хичээл ордог.
Долоо хоногт орох хичээлийн цаг - 20+5/Анги дүүргэлт 15 оюутан, 09:30-13:00, 14:00-16:30
Эхлэх үнэ
948 / 1,422 / 1,896 £
Тус хөтөлбөр нь Кембрижийн шалгалтад бэлтгэх /FCE/ зориулалттай бөгөөд Долоо хоногт нийт 25-н цагийн хичээл ордог. Үүний 20 цаг нь группээр /танхим/ ордог бөгөөд +5 цагийн ганцаарчилсан хичээл ордог.
/20 цаг/ → Даваа-Баасан 09:30-13:00 цагийн хооронд Ерөнхий Англи хэлний хичээл,
/5 цаг/ → Долоо хоногт 2 удаа 14:00-16:30 цагийн хооронд ганцаарчилсан FCE-д тусгайлан бэлтгэх хичээл ордог.
Долоо хоногт орох хичээлийн цаг - 30/Анги дүүргэлт 15 оюутан, 09:30-13:00, 14:00-16:30
Эхлэх үнэ
3,660 / 7,032 / 293 £
Тус хөтөлбөрийн гол зорилго нь Их сургуульд суралцахад шаардлагатай болоод хэрэгцээтэй Англи хэлний мэдлэгийг олгоход, бэлдэхэд оршино.
Даваа-Баасанд 09:30-13:00, + Мягмар-Пүрэвд 14:00-16:30 хичээлийн хуваарьтай бөгөөд нийтдээ Долоо хоногт 30 цагийн хичээл ордог.
Нэмэлт мэдээлэл
£70 фунт стерлинг
Ерөнхийдөө сургалтын материалыг оюутан өөрөө худалдаж авах ёстой. Сургалтын материалын зардал нэг курсын хувьд ойролцоогоор £45 фунт стерлинг байдаг.
45 минут
2023 онд (үндэсний болон бүсийн баярын өдрүүдийг оруулаад):
2023 оны 1-р сарын 02, 4-р сарын 07, 10, 5-р сарын 01, 08, 29, 8-р сарын 28.
Зул сарын баярын амралт: 2023.12.25 - 2024.01.01 хүртэл
Хэрэв бүх нийтийн амралтын өдөр ажлын өдрөөр таарвал төлбөрийг буцаахгүй мөн хичээлийг нөхөж орохгүй болно. Хэлний сургуулиудын дийлэнх хэсэг нь энэ бодлогыг баримталдаг болно.
Хичээлийн эхний өдөр сургууль дээр таны хэлний түвшинг тодорхойлох шалгалт явагдана.
Сургалтын төлбөрт багтсан зүйлс






Оюутны мэдээлэл
Насанд хүрэгчдийн сургалт - Нэг хичээлийн жилд: 70
Жуниор - Зуны сургалт: 120
Жуниор - Нэг хичээлийн жилд: 1
16 нас
Тодорхой хэдхэн Жуниор сургалтад 12 нас хүртэл байна.
50% эрэгтэй / 50% эмэгтэй
- Саудын Араб: 15%
- Испани: 10%
- Бразил: 8%
- Герман: 5%
- Итали: 5%
- Солонгос: 5%
- Швейцарь: 3%
- Франц: 2%
- Турк: 2%
- Хятад: 1%
- Иран: 1%
- Япон: 1%
- Тайланд: 1%
- Венесуэл: 1%
- Чили: 1%
- Бусад үндэстнүүд: 39%
- 18-24 насны: 45%
- 0-18 насны: 20%
- 25-34 насны: 15%
- 35-50 насны: 15%
- >50 насны: 5%
Нисэх онгоцны буудлаас тосох / үдэх үйлчилгээ
Manchester нисэх онгоцны буудал руу/-аас:
1 хүний £145 (нэг талдаа) £290 (хоёр талдаа)
2 хүний £150 (нэг талдаа) £300 (хоёр талдаа)
3 хүний £155 (нэг талдаа) £310 (хоёр талдаа)
Leeds Bradford-ын олон улсын нисэх онгоцны буудал руу/-аас:
1 хүний £95 (нэг талдаа) £190 (хоёр талдаа)
2 хүний £100 (нэг талдаа) £200 (хоёр талдаа)
3 хүний £105 (нэг талдаа) £210 (хоёр талдаа)
Liverpool нисэх онгоцны буудал руу/-аас:
1 хүний £170 (нэг талдаа) £340 (хоёр талдаа)
2 хүний £175 (нэг талдаа) £350 (хоёр талдаа)
3 хүний £180 (нэг талдаа) £360 (хоёр талдаа)
Heathrow нисэх онгоцны буудал руу/-аас:
1 хүний £305 (нэг талдаа) £610 (хоёр талдаа)
2 хүний £310 (нэг талдаа) £620 (хоёр талдаа)
3 хүний £315 (нэг талдаа) £630 (хоёр талдаа)
Manchester нисэх онгоцны буудлаас → CES Leeds сургууль хүртэл = 91.4 км
Leeds Bradford нисэх онгоцны буудлаас → CES Leeds сургууль хүртэл = 12.3 км
Liverpool нисэх онгоцны буудлаас → CES Leeds сургууль хүртэл = 114.5 км
Heathrow нисэх онгоцны буудлаас → CES Leeds сургууль хүртэл = 315.4 км
Визний мэдээлэл
Их Британи буюу Англи улсад суралцахын тулд Монгол Улсын иргэд виз мэдүүлж авах шаардлагатай. Доорх бичиг баримт нь нийтлэг визний шаардлагууд болно. Хувь хүн тус бүрээр харилцан адилгүй бичиг баримт бүрдүүлэлт хийгддэг.
Лондон дахь сургалтуудад сард £1,334 фунт стерлинг (9 сар хүртэл)
Лондонгоос гаднах сургалтуудад сард £1,023 фунт стерлинг (9 сар хүртэл) санхүүгийн баталгаа шаардагдана.
Та сургалтын виз мэдүүлж байгаа тохиолдолд эрүүл мэндийн даатгалын төлбөрийг нэмэлтээр заавал төлөх шаардлагатай. Их Британи/Англи улсын хувьд Сургалтын богино хугацааны виз буюу хэлний бэлтгэлд (6 сараас 11 сар хүртэлх) ихэвчлэн £470 фунтын үнэтэй байдаг.
Богино хугацааны сургалтын визэнд (6 сараас 11 сар хүртэлх) £200 фунт стерлинг