хөтөлбөртэй
дотуур байртай
1 ангид дахь оюутны тоо
суралцах насны доод хязгаар
эхлэх үнэ
145 €-аас
Үнэлгээ
ICOT College Dublin
ICOT коллеж нь 10 гаруй жилийн туршлагатай, Ирландын Дублин, Корк хотуудад байрладаг англи хэлний сургууль юм. Тус сургууль нь Лиффи голын урд талд, хоёр талыг холбосон О'Коннелл гүүрний ойролцоо байрладаг. Парламентын талбай болон Дублин Тринити коллеж нь ICOT коллежээс ердөө 5 минутын зайд оршдог бөгөөд сургуулийн эргэн тойронд гудамжаар олон баар, ресторанууд байрладаг. Тус сургууль нь танилцуулах өдөр, оюутныг дэмжих үйлчилгээ, ICOT програм зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг.
- Хотын төвд байршилтай.
- Найрсаг хамт олон, багш нар таныг угтах болно.
100% Их сургуульд боловсролын зэрэг эзэмшсэн.
100% Англи хэл заах хүлээн зөвшөөрөгдсөн шалгуурт нийцсэн.
Оюутнууд тус сургуульд дахин суралцаж сунгалтаа хийсэн тохиолдолд сургалтын төлбөрийн тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжтой.
Хичээлээс гадуурх хөгжөөнт, танин мэдэхүй, спортын гэх мэт олон хөтөлбөр, үйл ажиллагаануудыг сургуулийн зүгээс тогтмол зохион байгуулдаг. Зарим хөтөлбөр үйл ажиллагаанууд нь үнэ төлбөргүй байдаг бол зарим нь тодорхой хэмжээний хөнгөлөлттэй төлбөр төлөөд оролцох бүрэн боломжтой байдаг.
ICOT сургуулийн хувьд
ICOT сургууль нь сургалтын төлбөрөө визэнд бичиг баримтаа өгөхөөсөө өмнө 100% бүрэн төлсөн байхыг шаарддаг.
Виз татгалзсан тохиолдолд IBAT сургууль нь дүрэм журмынхаа дагуу үйл ажиллагааны шимтгэл гэж 350 евро мөн эрүүл мэндийн даатгал 150 евро, оюутны хамгаалал 150 еврог суутган бусад төлбөрийг буцаан шилжүүлнэ гэж заасан байдаг. Та үүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу?
Хөтөлбөрүүд
Ерөнхий хэл (Хэлний бэлтгэл)
Долоо хоногт 15 цагийн хичээлтэй, Даваа-Баасан: 09:00-12:15
Эхлэх үнэ
180 / 360 / 540 €
Тус хөтөлбөр нь хэлний сургуулиудын хамгийн эрэлттэй сургалт юм. Унших, бичих, сонсох, ярих чадварын үндсэн гол суурийг тавихад чиглэсэн байдаг. Анхан шатнаас ахисан шат хүртлэх бүх түвшинд явагддаг.
Хөтөлбөрийн хувьд 7 хоног бүр элсэлтээ авах боломжтой байдаг. Тиймээс хүссэн үедээ бүртгүүлээд явах боломжтойгоороо давуу талтай юм.
Долоо хоногт 15 цагийн хичээлтэй, Даваа-Баасан: 13:00-16:15
Эхлэх үнэ
165 / 330 / 495 €
Тус хөтөлбөр нь хэлний сургуулиудын хамгийн эрэлттэй хөтөлбөр юм. Унших, бичих, сонсох, ярих чадварын үндсэн суурийг тавихад чиглэсэн байдаг. Анхан шатнаас ахисан шат хүртлэх бүх түвшинд явагддаг.
Хөтөлбөрийн хувьд 7 хоног бүр элсэлтээ авах боломжтой байдаг. Тиймээс хүссэн үедээ бүртгүүлээд явах боломжтойгоороо давуу талтай юм.
Шалгалтанд бэлтгэх (Хэлний бэлтгэл)
Долоо хоногт 15 цагийн хичээлтэй, Даваа-Баасан: 09:00-12:15
Эхлэх үнэ
2,500 €
Тус хөтөлбөр нь хэлний сургуулиудын хамгийн эрэлттэй хөтөлбөр юм. Унших, бичих, сонсох, ярих чадварын үндсэн суурийг тавихад чиглэсэн байдаг. Анхан шатнаас ахисан шат хүртлэх бүх түвшинд явагддаг.
Хөтөлбөрийн хувьд 7 хоног бүр элсэлтээ авах боломжтой байдаг. Тиймээс хүссэн үедээ бүртгүүлээд явах боломжтойгоороо давуу талтай юм.
Долоо хоногт 15 цагийн хичээлтэй, Даваа-Баасан: 13:00-16:15
Эхлэх үнэ
2,100 €
Тус хөтөлбөр нь хэлний сургуулиудын хамгийн эрэлттэй сургалт юм. Унших, бичих, сонсох, ярих чадварын үндсэн гол суурийг тавихад чиглэсэн байдаг. Анхан шатнаас ахисан шат хүртлэх бүх түвшинд явагддаг.
Хөтөлбөрийн хувьд 7 хоног бүр элсэлтээ авах боломжтой байдаг. Тиймээс хүссэн үедээ бүртгүүлээд явах боломжтойгоороо давуу талтай юм.
Нэмэлт мэдээлэл
Бүртгэлийн хураамж байхгүй
Оюутнууд хичээлийн тараах материалаа ихэвчлэн өөрсдөө худалдаж авдаг. Тараах материалын үнэ сургалтын түвшин бүрт ойролцоогоор 45 евро байдаг.
55 минут
2023 онд (үндэсний болон бүсийн баярын өдрүүдийг оруулаад):
2023 оны 1-р сарын 02, 3-р сарын 17, 4-р сарын 10, 5-р сарын 01, 6-р сарын 04, 8-р сарын 07, 10-р сарын 30.
Зул сарын баярын амралт: 2023 оны 12-р сарын 22 - 2024 оны 1-р сарын 01-н хүртэл.
Хэрэв бүх нийтийн амралтын өдөр ажлын өдрөөр таарвал төлбөрийг буцаахгүй мөн хичээлийг нөхөж орохгүй болно. Ирландын хэлний сургуулиудын дийлэнх хэсэг нь энэ бодлогыг баримталдаг болно.
Хичээлийн эхний өдөр сургууль дээр таны хэлний түвшинг тодорхойлох шалгалт явагдана.
Сургалтын төлбөрт багтсан зүйлс




Оюутны мэдээлэл
Зуны улиралд:
Нэг хичээлийн жилд:
18 нас
Нисэх онгоцны буудлаас тосох / үдэх үйлчилгээ
Нэг талын үнэ 60 евро
Ирланд улсын Дублин хотын нисэх онгоцны буудал нь ICOT сургуулиас 11,7 км зайтай байдаг.
Визний мэдээлэл
Ирланд улсад суралцахын тулд Монгол Улсын иргэд виз мэдүүлж авах шаардлагатай. Доорх бичиг баримт нь нийтлэг визний шаардлагууд болно. Хувь хүн тус бүрээр харилцан адилгүй бичиг баримт бүрдүүлэлт хийгддэг.
6,000 еврогоос доош сургалтын төлбөртэй сургуульд суралцахаар төлөвлөсөн бол тухайн сургуульдаа төлбөрөө бүрэн төлнө. Тэгснээр сургуулиас баталгаажуулсан урилга бичиг ирнэ. Үүнийгээ визэндээ буюу элчиндээ бусад материалуудын хамт өгч визээ мэдүүлнэ.
Ирланд улсад оюутны буюу урт хугацааны виз мэдүүлэхэд 10,000 еврогийн санхүүгийн баталгаа шаарддаг. Тухайн мөнгөн дүн нь 6 сарын турш тогтвортой байршсан байх ёстой.
Ирланд улсад хэлний бэлтгэл болон бакалаврт суралцах гэж байгаа бол бүрэн дунд боловсрол заавал эзэмшсэн байх шаардлагатай. Түүнийг баталсан бичиг баримтууд шаардагдана.
Ирландын визний материал хүлээж авах албан ёсны төв Монгол улсад байдаг. Тухайн төвд бичиг баримтаа өгснөөр цааш Бээжин дэх Ирланд улсын Элчин Сайдын Яаманд хүргэгдэн шалгагдах процесс явагддаг. Визний хураамж, шуудангийн зардал болон материал хүлээж авах төвийн үйлчилгээний төлбөр зэрэг нь нийлээд сар болгон еврогийн ханшаас шалтгаалж өөрчлөгддөг.
2023 онд дунджаар: 750,000 - 850,000₮ хооронд байна.
Монгол Улсын баримт бичгийг гадаадын улс орнуудад хэрэглэх тохиолдолд Апостиль гэрчилгээгээр баталгаажуулах шаардлагатай. Ингэснээр ямар нэг дахин баталгаажуулалт шаардахгүйгээр таны баримт бичиг Апостиль конвенцын гишүүн 125 улсад хүчин төгөлдөр болох юм.
Таны боловсролын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон бүх төрлийн сертификат, шагнал, өргөмжлөлүүдийг апостиль гэрчилгээгээр оруулж баталгаажуулах шаардлагатай.
Байрны мэдээлэл
Насны доод нязгаар: 18 насХоол:Хоол багтаагүй болно.Үнэд багтсан зүйлс:Ор, хичээлийн ширээ сандал, тавиур, Wifi ашиглалт, нийтийн гал тогоо, угаалгын өрөө
Эхлэх үнэ
4 долоо хоногийн төлбөр: 900 €
Оюутны байр нь өрөөндөө хувааж байрлах буюу 6-8 унтлагын ортой байна.
Оюутны байр нь өрөөндөө хувааж байрлах буюу 6-8 унтлагын ортой. Хамгийн багадаа 2 долоо хоногийн хугацаатай захиалах боломжтой юм.
Байрлах хугацааны хувьд: Жилийн бүх үед байрлах боломжтой.
Байрны бүртгэлийн хураамж: 85 евро