Бид анх 2006 оноос оюутан залуусыг Их Британи улсын англи хэлний сургуульд зуучлах, визний зөвлөх үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд 2016 оноос Ирланд улсын сургуулиуд болон мэргэжлийн визний зөвлөхтэй хамтран ажиллаж сургуульд зуучлах, визний зөвлөх болон баталгаат орчуулга болон нэмэлт цогц үйлчилгээг үзүүлж эхэлсэн.
Бид одоогийн байдлаар Ирланд, Англи, Австрали, АНУ, Канад зэрэг дэлхийн 30 гаруй улсуудын 1600 гаруй сургууль, коллежиудтай албан ёсны гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Бидний эрхэм зорилго бол Монголын оюутан залууст дэлхийн хамгийн чанартай шилдэг сургуулиудын хэлний курс, баклавр, магистрын хөтөлбөрүүдийн баталгаатай мэдээллийг эх хэлээрээ судлах, харьцуулах, сонгох, элсэх, сурах боломжийг олгож, хамгийн шилдэг үйлчилгээг үзүүлэх явдал юм.
Эрхэм зорилгоо биелүүлэхийн тулд бид үйлчлүүлэгчиддээ дараахь зүйлийг санал болгохыг тууштай хичээн ажиллаж байна:
Бидний үнэт зүйлс бол үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсад, түншүүдтэйгээ хүнлэг, шудрага, хувь хүний болон нийгмийн хариуцлага, ёс зүйг эрхэмлэн ажилладаг.
Эх орныхоо хөгжил дэвшилд хамтдаа хувь нэмрээ оруулахаар гар нийлэн нэг зорилгын дор ажилладаг билээ. Манай компаний бүхий л ололт амжилт нь ёс зүйтэй, найрсаг, эерэг сэтгэлгээтэй, бусдыг хүндэтгэн ажилладаг, чадварлаг, туршлагатай ажилтнуудын хамтын бүтээл юм.
Бид дэлхийн 1600 гаруй сургууль, 30 гаруй даатгалын байгууллагуудтай албан ёсны гэрээтэйгээр хамтран ажиллаж байна.
Бид нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбатар, Дархан, Эрдэнэт хотын ЕБС -ийн сурагчид болон ИДС-ийн оюутан залууст гадаад улсад хэрхэн суралцах талаар мэдээлэл зөвлөгөөг байнга үнэ төлбөргүй өгч ажилладаг.
Манай оффис Улаанбаатар хотын төвд байрладаг.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, 1А байр, EDUmarket /Аса циркийн чанх зүүн талд/
Цагийн хуваарь: Даваа-Баасан: 9:00 to 18:00
Утас: 7000-0456