Нэвтрэх

0 сургуулийн мэдээлэл

Монреал хот

Канад Монреал хот
Улс
Хот
Сургалтын төрөл
Дэд төрөл
 
 
Сургуулийн жагсаалт
Газрын зураг
Хотын мэдээлэл
Асуулт, хариулт
 

Сургалтын төрлүүд

Монреал хот нь Канад улсын 2 дахь том хот бөгөөд франц, англи хэлээр ярьдаг хос хэлтэй хот. Хойд Америкийн 9 дэх том хот.

4.4

BLI Montreal

Монреал хот, Канад

Магадлан итгэмжлэл:  Languages Canada  Preferential Terms in Case of Visa Refusal
Хөтөлбөрийн тоо (5)   Дотуур байрны тоо (1)
BLI Montreal бол 40 гаруй жилийн туршлагатай, англи болон франц хэлний чанартай сургалтуудыг дотоо... дэлгэрэнгүй
Online General French Course Part-time / Онлайн Ерөнхий Франц хэлний хагас цагийн анги
18 долоо хоног /хагас цаг / онлайн хөтөлбөр/ 12 суралцагчид хамгийн олондоо/
Амьдрах байр сонголтоор
460 C$
ЭХЛЭХ ҮНЭ

Хотын мэдээлэл

  • 1,895,211 оршин суугчидтай   
  • Цагийн бүс: +5h. (GMT -5)
  • Газар зүйн бүс: Quebec муж, Montreal хот
  • Мөнгөний нэгж: Канад доллар C$ (1)
  • Дэлгэр зун, өнгөлөг намар, цастай өвөл, үзэсгэлэнтэй хаврын улиралтай;

Монреал хотын давуу тал:

  • Амьдралын өртөг хямд;
  • Суралцан амьдрахад таатай, аюулгүй;
  • Орчин үеийн урлагийн бүтээл ихтэй
  • Олон үндэсний соёлын төв

Монреал хотын дутагдалтай тал:

  • Хуучны дэд бүтцийн засвар, сайжруулалт хийсээр байгаа
  • Өвлийн улиралд цас их ордог


Монреал хотын давуу тал:

1. Стратегийн байршил: 

Монреал хот нь  Их нуурууд болон Атлантын далайд нэвтрэх боломжийг олгосон Сэнт Лоурэнс голын эрэг дээрх стратегийн байршил нь түүхэндээ тээвэрлэлт, үйлдвэрлэл, санхүүгийн чухал зангилаа соёл, худалдааны боомт хот болгосон. 

2. Тээврийн төв 

Монреал хотод Канад улсын Үндэсний Төмөр Замын Удирдах газар байрлан  үйл ажиллагаа явуулдаг төдийгүй төмөр зам, далайн тээврийн томоохон төв боомт хот юм. 

3. Эдийн засгийн ач холбогдол: 

Түүхэндээ, Монреал хот нь Канад улсын худалдааны нийслэл байсан бөгөөд худалдаа, аж үйлдвэр, технологи, соёл, санхүү, эдийн засгийн дэлхийн харилцааны томоохон төв хот хэвээр байна

4. Соёлын төв:

Монреал хот нь франкофоны соёлын төв болон ЮНЕСКО-ийн дизайн хот гэдгээрээ алдартай соёлын төв хот юм.

5. Оюутны хот 

Монреал хот нь оюутанд ээлтэй хот. Дэлхийн хэмжээний хамгийн сүүлийн үеийн QS World Ranking зэрэглэлд Канад улсад тэргүүлсэн гурван их сургуультай. 



Асуулт, хариулт

 


 

Subscribe
Манай вэбсайтын шинэ мэдээ мэдээлэл


Бидэнтэй холбогдох
       Бид залгая!