Нэвтрэх

0 сургуулийн мэдээлэл

Мельбурн

Австрали Мельбурн
Улс
Хот
Сургалтын төрөл
Дэд төрөл
 
 
Сургуулийн жагсаалт
Газрын зураг
Хотын мэдээлэл
Асуулт, хариулт
 

Сургалтын төрлүүд

5

Laurus Education / Лаурус Боловсрол сургууль

Мельбурн, Австрали

Магадлан итгэмжлэл:  Laurus Educaiton сургууль нь Австралид бүртгэлтэй сургалтын байгууллага (RTO). Түнш сургуулиуд нь CRICOS (Commonwealth Register of Institutions and Courses for Overseas Students)  гадаадын оюутнуудад зориулан сургалт явуулах эрхтэйгээр бүртгэгдсэн байдаг.   
Хөтөлбөрийн тоо (6)   Дотуур байрны тоо (0)
Laurus Education нь Австралид бүртгэгдсэн мэргэжлийн боловсролын сургалт явуулдаг боловсролын байгууллага бөгөөд хэд хэдэн бүртгэлтэй коллежтой хам... дэлгэрэнгүй
General English / Ерөнхий англи хэл
Долоо хоногт 20 цаг / бүтэн цаг, өдөр / Ирээдүй Англи хэл хөтөлбөр
Амьдрах байр сонголтоор
190 AUD
ЭХЛЭХ ҮНЭ

Мельбурн хот нь дэлхийн олон улсын оюутнуудад зориулсан хамгийн шилдэг хотуудын нэг.

Хотын мэдээлэл

Мельбурн бол Австралийн хоёр дахь том хот бөгөөд  дэлхийн түвшиний боловсрол, олон үндэсний соёл,  амьдрах таатай орчин,  соёл урлагийн төв, байгалийн үзэсгэлэнт газар нутаг, төгссөний дараа ажилд орох олон боломжуудаараа олон улсын оюутнуудыг татдаг.

Газар зүйн байрлал:  Мельбурн нь Австралийн зүүн өмнөд хэсэгт, Викториа мужид байрладаг. 

Цаг агаар: Мельбурн хот нь жилийн 4 улиралтай. 

  1. Зун – 12 сараас 2 сарын хооронд зун болдог. Халуун, хуурай боловч заримдаа маш халуун эсвэл гэнэт сэрүүсэх үе байдаг.
  2. Намар – 3 сараас 5 сарын хооронд намар болдог. Илүү таатай дулаан, сэрүүн өглөөтэй, навчны өнгө аажмаар өөрчлөгдөнө.
  3. Өвөл – 6 сараас 8 сарын хооронд өвөл болдог. Хүйтэн, үүлэрхэг, бороотой. Хотод цас ховор унадаг ч ойролцоох ууланд элбэг тохиолдоно.
  4. Хавар – 9 сараас 11 сарын хооронд хавар болдог. Цаг агаар тогтворгүй – нарнаас эхлээд мөндөр хүртэл нэг өдрийн дотор солигдож болно (Мельбурн хотын "нэг өдөрт дөрвөн улирал" гэх алдартай хэлцтэй холбоотой).

Хотын онцлог:

  • Дэлхийн чанартай боловсрол: топ их сургуулиуд, олон төрлийн хөтөлбөрүүд
  • Олон үндэстэнтэй хот: 200 гаруй орны төлөөлөл, соёлын арга хэмжээ
  • Оюутнуудад ээлтэй хот- аюулгүй тав тухтай, оюутны дэмжлэг
  • Ажлын байрны боломж төгсөгчдөд нээлттэй байдаг-  хагас цагийн ажил, төгссөний дараах визний эрх
  • Соёл, амьдралын хэв маяг: Урлаг, хөгжмийн соёл, кофены соёлын хот, сайн нийтийн тээвэр
  • Амьдралын чанар: Ногоон орчин, урт хугацааны аятаахан цаг агаартай.

Газар нутгийн хэмжээ: 9,993 km2 

Хүн ам: 5,207,145 (2024 оны байдлаар)

Дүүрэг, бүс нутаг: Мельбурн нь Австрали тивийн эх газрын зүүн өмнөд хэсэгт, Виктория мужид байрладаг.

Цагийн бүс: UTC+10:00

Температур:

  • Хавар  (9-р сараас 11-р сар хүртэл) - Дундаж температур: 10°C to 20°C
  • Зун (12-р сараас 2-р сар хүртэл ) - Дундаж температур: 14°C to 25°C
  • Намар (3-р сараас 5-р сар хүртэл )- Дундаж температур: 11°C to 20°C
  • Өвөл (6-р сараас 8-р сар хүртэл) - Дундаж температур: 6°C to 14°C

Цахилгаан хүчдэл:  230 Вольт,  50 Грц

 


Мельбурн бол Австралийн зүүн өмнөд хэсэгт байрлах, эрч хүчтэй, олон үндэстний соёлыг агуулсан хот бөгөөд гайхалтай ресторан, баар, кафе, дэлхийн түвшний боловсролын байгууллагууд болон олон төрлийн хүн амтайгаараа алдартай. Эдгээр олон сайхан онцлог шинж чанаруудынхаа ачаар Мельбурн нь өнөө үед дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг олон улсын оюутнуудын хувьд маш их эрэлттэй, нэр хүндтэй зорьж очих газар болжээ.



Асуулт, хариулт

 


 

Subscribe
Манай вэбсайтын шинэ мэдээ мэдээлэл


Бидэнтэй холбогдох
       Бид залгая!