Нэвтрэх

Ирланд Dublin

Ulearn English School Dublin

13 Harcourt Street, Dublin 2, Ireland
8
хөтөлбөртэй
2
дотуур байртай
12
1 ангид дахь оюутны тоо
16
суралцах насны доод хязгаар

эхлэх үнэ

165 €
-аас
Сургуулийн мэдээлэл
Хөтөлбөрүүд
Зургууд
Байрны мэдээлэл
Газрын зураг
Брошур
 


Үнэлгээ

4.8     Ulearn English School Dublin, Ирланд, Dublin


Ulearn English School Dublin

Ulearn Англи хэлний сургууль нь Ирланд улсын Дублин хотод 1988 онд үүсгэн байгуулагдсан билээ. Мөн тус сургууль нь Дублин хотын төвд орших "Гэгээн Стефений ногоон талбай"-н хажууд байрлах Харкоурт гудамжид байрладаг болно.

Давуу тал
  • Сургалтын чанарын маш сайн үнэлгээтэй (4.9/5.0)
  • Байрны үнэлгээ сайн 
  • Хичээлээс гадуурх хөтөлбөрийн үнэлгээ сайн
  • Бүх анги танхим цахим самбартай
Магадлан итгэмжлэл

edumarketMunkhdaatgal    Munkhdaatgal    Munkhdaatgal

Багш нарын боловсрол

100% Их сургуульд боловсролын зэрэг эзэмшсэн.

100% Англи хэл заах хүлээн зөвшөөрөгдсөн шалгуурт нийцсэн.

Дахин суралцаж байгаа оюутнуудын хөнгөлөлт, урамшуулал

Оюутнууд тус сургуульд дахин суралцаж сунгалтаа хийсэн тохиолдолд сургалтын төлбөрийн тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжтой. 

Сургуулиас гадуурх үйл ажиллагаа

Хичээлээс гадуурх хөгжөөнт, танин мэдэхүй, спортын гэх мэт олон хөтөлбөр, үйл ажиллагаануудыг сургуулийн зүгээс тогтмол зохион байгуулдаг. Зарим хөтөлбөр үйл ажиллагаанууд нь үнэ төлбөргүй байдаг бол зарим нь тодорхой хэмжээний хөнгөлөлттэй төлбөр төлөөд оролцох бүрэн боломжтой байдаг.

Ulearn сургуулийн хувьд хичээлээс гадуур бичих ур чадвараа сайжруулах, ярих, Ирланд соёлтой танилцах, ууланд гарах зэрэг үнэгүй хөтөлбөр байхаас гадна хөнгөлөлттэй үнээр хотын өдрийн аялал, музей үзэх зэрэг хөтөлбөрүүд байдаг.

Сургалтын төлбөр

Ulearn сургууль нь сургалтын төлбөрөө визэнд бичиг баримтаа өгөхөөсөө өмнө 100% бүрэн төлсөн байхыг шаарддаг. 

Сургалтын төлбөр буцаах нөхцөл

Виз татгалзсан тохиолдолд Ulearn сургууль нь дүрэм журмынхаа дагуу үйл ажиллагааны шимтгэл гэж 250 еврог суутган бусад төлбөрийг буцаан шилжүүлнэ гэж заасан байдаг. Та үүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу? 


Хөтөлбөрүүд

Ерөнхий хэл (Хэлний бэлтгэл)

Долоо хоногт 15 цагийн хичээлтэй, Даваа-Баасан, 09:00-12:20
Эхлэх үнэ
3,500 €

Долоо хоног25
Нийт үнэ €3,500

Академик жилийн хөтөлбөр нь хэлний бэлтгэлийн 1 хичээлийн жил гэж тооцогддог. 25-н долоо хоног буюу 6 сар хичээл орно. Ерөнхий Англи хэлний мэдлэгийг олгох хөтөлбөр. 

Хөтөлбөрийн хувьд 7 хоног бүр элсэлтээ авах боломжтой байдаг. Тиймээс хүссэн үедээ бүртгүүлээд явах боломжтойгоороо давуу талтай юм.


Долоо хоногт 15 цагийн хичээлтэй, Даваа-Баасан, 13:45-17:00
Эхлэх үнэ
2,750 €

Долоо хоног25
Нийт үнэ €2,750

Академик жилийн хөтөлбөр нь хэлний бэлтгэлийн 1 хичээлийн жил гэж тооцогддог. 25-н долоо хоног буюу 6 сар хичээл орно. Ерөнхий Англи хэлний мэдлэгийг олгох хөтөлбөр. 

Хөтөлбөрийн хувьд 7 хоног бүр элсэлтээ авах боломжтой байдаг. Тиймээс хүссэн үедээ бүртгүүлээд явах боломжтойгоороо давуу талтай юм.


Долоо хоногт 15 цагийн хичээлтэй, Даваа-Баасан, 09:00-12:20
Эхлэх үнэ
180 / 360 / 540 €

Долоо хоног123481216202425
Нийт үнэ €1803605407201,2641,8362,4483,0603,6723,825

Хэлний сургуулиудын хамгийн эрэлттэй сургалт. Унших, бичих, сонсох, ярих чадварын үндсэн гол суурийг тавихад чиглэсэн байдаг. Анхан шатнаас ахисан шат хүртлэх бүх түвшинд явагддаг.

Хөтөлбөрийн хувьд 7 хоног бүр элсэлтээ авах боломжтой байдаг. Тиймээс хүссэн үедээ бүртгүүлээд явах боломжтойгоороо давуу талтай юм.


Долоо хоногт 15 цагийн хичээлтэй, Даваа-Баасан, 13:45-17:00
Эхлэх үнэ
140 / 280 / 420 €

Долоо хоног123481216202425
Нийт үнэ €1402804205601,0081,4281,9042,3802,8562,800

Хэлний сургуулиудын хамгийн эрэлттэй сургалт. Унших, бичих, сонсох, ярих чадварын үндсэн гол суурийг тавихад чиглэсэн байдаг. Анхан шатнаас ахисан шат хүртлэх бүх түвшинд явагддаг.

Хөтөлбөрийн хувьд 7 хоног бүр элсэлтээ авах боломжтой байдаг. Тиймээс хүссэн үедээ бүртгүүлээд явах боломжтойгоороо давуу талтай юм.


Долоо хоногт 30 цагийн хичээлтэй, Даваа-Баасан, 09:00-17:00
Эхлэх үнэ
290 / 580 / 870 €

Долоо хоног1234812162024
Нийт үнэ €2905808701,1602,0322,9643,9524,9405,928

Дараах хөтөлбөр нь Долоо хоногт 30 цагийн хичээл ордог эрчимжүүлсэн Англи хэлний хөтөлбөр юм. Англи хэлээр бусадтай төвөггүй, өөртэй итгэлтэйгээр харилцах чадварыг хурдацтайгаар сайжруулдаг онцлогтой. Илүү их цагаар практик дадлагатай суралцана. 

Хөтөлбөрийн хувьд 7 хоног бүр элсэлтээ авах боломжтой байдаг. Тиймээс хүссэн үедээ бүртгүүлээд явах боломжтойгоороо давуу талтай юм.


Шалгалтанд бэлтгэх (Хэлний бэлтгэл)

Долоо хоногт 15 цагийн хичээлтэй, Даваа-Баасан, 09:00-12:20
Эхлэх үнэ
165 / 330 / 495 €

Долоо хоног1234812162024
Нийт үнэ €1653304956601,1521,6802,2402,8003,360

IELTS-н шалгалтад амжилттай бэлдэхэд зориулагдсан хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн хувьд 7 хоног бүр элсэлтээ авах боломжтой байдаг. Тиймээс хүссэн бүртгүүлээд явах боломжтойгоороо давуу талтай юм.


Долоо хоногт 15 цагийн хичээлтэй, Даваа-Баасан, 13:45-17:00
Эхлэх үнэ
130 / 260 / 390 €

Долоо хоног1234812162024
Нийт үнэ €1302603905209121,3321,7762,2202,664

IELTS-н шалгалтад амжилттай бэлдэхэд зориулагдсан хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн хувьд 7 хоног бүр элсэлтээ авах боломжтой байдаг. Тиймээс хүссэн үедээ бүртгүүлээд явах боломжтойгоороо давуу талтай юм.

 

 


Долоо хоногт 15 цагийн хичээл, Даваа-Баасанд 09:00-12:20
Эхлэх үнэ
165 / 330 / 495 €

Долоо хоног1234812162024
Нийт үнэ €1653304956601,1521,6802,2402,8003,360

Тус хөтөлбөр нь Кембрижийн шалгалтад бэлтгэх /FCE/ зориулалттай бөгөөд Долоо хоногт нийт 15-н цагийн хичээл ордог. Кембрижийн шалгалтад бэлтгэх хичээл ордог. 

Хөтөлбөрийн хувьд 7 хоног бүр элсэлтээ авах боломжтой байдаг. Тиймээс хүссэн үедээ бүртгүүлээд явах боломжтойгоороо давуу талтай юм.



Нэмэлт мэдээлэл

Сургуулийн бүртгэлийн хураамж

50 евро

Сургалтын материал

Ерөнхийдөө сургалтын материалыг оюутнуудад үнэ төлбөргүй тарааж, оюутны өмчид үлдэнэ.

Хичээлийн үргэлжлэх хугацаа

60 минут

Бүх нийтийн амралтын өдрүүд/Хичээлгүй өдрүүд (2023 оны байдлаар)

2023 онд (үндэсний болон бүсийн баярын өдрүүдийг оруулаад):

2023 оны 1-р сарын 02, 3-р сарын 17, 4-р сарын 10, 5-р сарын 01, 6-р сарын 04, 8-р сарын 07, 10-р сарын 30.

 

Зул сарын баярын амралт: 2023 оны 12-р сарын 22 - 2024 оны 1-р сарын 01-н хүртэл.

 

Хэрэв бүх нийтийн амралтын өдөр ажлын өдрөөр таарвал төлбөрийг буцаахгүй мөн хичээлийг нөхөж орохгүй болно. Ирландын хэлний сургуулиудын дийлэнх хэсэг нь энэ бодлогыг баримталдаг болно.

Түвшин тогтоох шалгалт

Хичээлийн эхний өдөр сургууль дээр таны хэлний түвшинг тодорхойлох шалгалт явагдана.

Англи хэлний түвшингийн суралцах цаг

Munkhdaatgal



Сургалтын төлбөрт багтсан зүйлс

 Сургуулийн утасгүй LAN бүс
 Ирц бүрэн оюутанд олгох үнэгүй гэрчилгээ
 Хичээлийн эхний өдөр түвшин тогтоох шалгалт авах



Оюутны мэдээлэл

Оюутны дундаж тоо

Насанд хүрэгчдийн Зуны сургалт: 90

Насанд хүрэгчдийн сургалт (нэг хичээлийн жилд): 60

Жуниор - Зуны сургалт: 90

Жуниор - Нэг хичээлийн жилд: 60

Оюутнуудын насны доод хязгаар

16 нас

Оюутнуудын хүйсийн харьцаа
Ихэвчлэн ямар орноос ирсэн оюутнууд суралцдаг вэ?
  • Итали: 15%
  • Испани: 15%
  • Бразил: 10%
  • Франц: 10%
  • Япон: 10%
  • Чили: 10%
  • Хятад: 5%
  • Саудын Араб: 5%
  • Турк: 3%
  • Солонгос: 2%
  • Герман: 1%
  • Бусад үндэстэн: 14%
Оюутнуудын насны эзлэх хувь
  • 18-24 насны:
  • 25-34 насны:
  • 35-50 насны:
  • >50 насны:

Нисэх онгоцны буудлаас тосох / үдэх үйлчилгээ

Нисэх онгоцны буудлаас тосох/үдэх нэмэлт үйлчилгээ (сонголтоор)

Нэг талын үнэ 80 евро

160 евро буцах (хоёр талын)

Онгоцны буудлаас сургууль хүртэлх зай

Ирланд улсын Дублин хотын нисэх онгоцны буудал нь Ulearn сургуулиас 11,4 км зайтай.


Визний мэдээлэл

Ирланд улсад суралцахын тулд Монгол Улсын иргэд виз мэдүүлж авах шаардлагатай. Доорх бичиг баримт нь нийтлэг визний шаардлагууд болно. Хувь хүн тус бүрээр харилцан адилгүй бичиг баримт бүрдүүлэлт хийгддэг.

Сургалтын төлбөр төлөх визний шаардлага

6,000 еврогоос доош сургалтын төлбөртэй сургуульд суралцахаар төлөвлөсөн бол тухайн сургуульдаа төлбөрөө бүрэн төлнө. Тэгснээр сургуулиас баталгаажуулсан урилга бичиг ирнэ. Үүнийгээ визэндээ буюу элчиндээ бусад материалуудын хамт өгч визээ мэдүүлнэ.

Санхүүгийн баталгаа

Ирланд улсад оюутны буюу урт хугацааны виз мэдүүлэхэд 10,000 еврогийн санхүүгийн баталгаа шаарддаг. Тухайн мөнгөн дүн нь 6 сарын турш тогтвортой байршсан байх ёстой.

Боловсролын зэрэг

Ирланд улсад хэлний бэлтгэл болон бакалаврт суралцах гэж байгаа бол бүрэн дунд боловсрол заавал эзэмшсэн байх шаардлагатай. Түүнийг баталсан бичиг баримтууд шаардагдана.

Визний хураамж, шуудангийн зардал

Ирландын визний материал хүлээж авах албан ёсны төв Монгол улсад байдаг. Тухайн төвд бичиг баримтаа өгснөөр цааш Бээжин дэх Ирланд улсын Элчин Сайдын Яаманд хүргэгдэн шалгагдах процесс явагддаг. Визний хураамж, шуудангийн зардал болон материал хүлээж авах төвийн үйлчилгээний төлбөр зэрэг нь нийлээд сар болгон еврогийн ханшаас шалтгаалж өөрчлөгддөг. 

2023 онд дунджаар: 750,000 - 850,000₮ хооронд байна.

Апостиль гэрчилгээ гэж юу болох визэнд мэдүүлэхэд хэрэгтэй эсэх

Монгол Улсын баримт бичгийг гадаадын улс орнуудад хэрэглэх тохиолдолд Апостиль гэрчилгээгээр баталгаажуулах шаардлагатай. Ингэснээр ямар нэг дахин баталгаажуулалт шаардахгүйгээр таны баримт бичиг Апостиль конвенцын гишүүн 125 улсад хүчин төгөлдөр болох юм. 

Таны боловсролын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг бүх төрлийн сертификат, шагнал, өргөмжлөлүүдийг апостиль гэрчилгээгээр оруулж баталгаажуулах шаардлагатай.


Байрны мэдээлэл


Насны доод нязгаар: 18 нас
Хоол:
Хоол багтаагүй болно
Үнэд багтсан зүйлс:
Ор, хичээлийн ширээ сандал, тавиур, Wifi ашиглалт, нийтийн гал тогоо, ариун цэврийн өрөө
Эхлэх үнэ
4 долоо хоногийн төлбөр:     840 €
Нэмэлт 7 хоногийн төлбөр 210 евро (тус үнээр нэмэлт хоногоор байршиж болно) 

Оюутны байр нь өрөөндөө 2лаа/хувааж байрлах бөгөөд хамгийн багадаа 2 долоо хоногийн хугацаатай захиалах боломжтой юм.

Байрлах хугацааны хувьд: Жилийн бүх үед байрлах боломжтой.

Байрны бүртгэлийн хураамж: 60 евро

Насны доод нязгаар: 18 нас
Хоол:
Хоол багтаагүй болно
Үнэд багтсан зүйлс:
Ор, ширээ сандал, гал тогоо, wifi, угаалга, Ирланд гэр бүлтэй танилцах
Эхлэх үнэ
4 долоо хоногийн төлбөр:     1,000 €
Нэмэлт 7 хоног нь ганцаараа байрлах бол 250 евро, өрөөндөө 2лаа байрлах бол 210 евро (тус үнээр нэмэлт хоногоор байршиж болно)

Ирланд айлд байрлах нь өрөөндөө ганцаараа болон 2лаа байрлах боломжтой. Дээрх нэг сарын төлбөр нь өрөөндөө ганцаараа байрлах үнэ бол өрөөндөө 2лаа байрлах төлбөр нь долоо хоногийн 250 евро байна. Хамгийн багадаа 2 долоо хоногийн хугацаатай захиалах боломжтой юм.

Байрлах хугацааны хувьд: Жилийн бүх үед байрлах боломжтой.

Байрны бүртгэлийн хураамж: 60 евро


Газрын зураг

Түгээмэл асуулт хариулт


Брошур


Захиалга
Хөтөлбөрүүд
Академик жилийн хөтөлбөр - Өглөөний анги
Долоо хоногт 15 цагийн хичээлтэй, Даваа-Баасан, 09:00-12:20
Хугацаа
25 долоо хоног
3,500
Байрны мэдээлэл
Танд байр хэрэгтэй юу?
4 долоо хоногийн төлбөр:     0

Нисэх буудлаас тосох үйлчилгээ
Нийт дүн: 3,500
VIP үйлчилгээ
МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Бид шинэ газар үзэх, шинэ соёлтой танилцах, дэлхийн боловсрол эзэмшихэд тусалдаг

Subscribe
Манай вэбсайтын шинэ мэдээ мэдээлэл


Бидэнтэй холбогдох
       Бид залгая!