Нэвтрэх

Канад Ванкувер хот

Tamwood International College / Tamwood Олон Улсын Коллеж

889 W Pender St #200, Vancouver, BC V6C 3B2, Canada
17
хөтөлбөртэй
1
дотуур байртай
6-8
1 ангид дахь оюутны тоо
18
суралцах насны доод хязгаар

эхлэх үнэ

355 C$
1 долоо хоног
Сургуулийн мэдээлэл
Хөтөлбөрүүд
Зургууд
Байрны мэдээлэл
Газрын зураг
Брошур
 


Үнэлгээ

5     Tamwood International College / Tamwood Олон Улсын Коллеж, Канад, Ванкувер хот


Tamwood International College / Tamwood Олон Улсын Коллеж

Tamwood Олон Улсын Коллеж нь 1992 онд Канадын Британийн Колумбиа мужийн Ванкувер хотод байгуулагдсан. Анх нэг хөтөлбөртэйгээр эхэлсэн тус сургуулийн үйл ажиллагаа нь жил ирэх тусам өргөжин тэлж, өнөөдөр Ванкувер, Торонто, Уислер зэрэг гурван кампустай, Канад болон АНУ-ын олон хотод хүүхдийн зуны болон өвлийн кампуудыг зохион байгуулдаг болсон.​

2023 оны 9-р сарын 6-нд Tamwood Олон Улсын Коллеж нь ILAC боловсролын группт худалдагдсан бөгөөд энэ нь сургуулийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам болсон байна. 

Давуу тал

1. Tamwood нь Languages Canada болон British Columbia мужийн EQA (Education Quality Assurance) зэрэг Канадын нэр хүндтэй боловсролын байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн. 

2. Tamwood нь янз бүрийн сонирхол, зорилгод нийцсэн өргөн хүрээний сургалтын хөтөлбөрүүдийг санал болгодог:

3. Анги дүүргэлт дунджаар 4-6 оюутантай тул багш нар сурагч тус бүрт хангалттай анхаарал хандуулж, үр дүнтэй хичээл заах боломжтой.

4. Tamwood нь өндөр мэдлэгтэй багш нар, оюутны амжилтыг дэмждэг найрсаг хамт олноороо алдартай. Сурагчид зөвхөн хичээлээр бус, хувь хүний хөгжил талаасаа ч өсөж хөгжих орчин, ур чадварыг олж авдаг.

5. Homestay буюу гэр бүл дээр байрлах хөтөлбөрөөр дамжуулан оюутнууд Канадын амьдралын хэв маягт ойртох, хэлний чадвараа сайжруулах боломжтой. Tamwood нь гэр бүлүүдийг нарийн шалгаруулж, аюулгүй, цэвэр, найрсаг орчинг бүрдүүлдэг.

6. Сургуулийн салбарууд нь Ванкувер, Торонто, Уистлер зэрэг Канадын үзэсгэлэнт байгаль, соёл, худалдааны төв  болсон хотуудад байрладаг. Энэ нь оюутнуудад сургалт болон амьдралын туршлагаа хослуулан хөгжүүлэх нөхцөл болдог.

7. Tamwood нь ST Star Vocational College болон ST Star Work Experience Provider зэрэг олон улсын нэр хүндтэй шагналуудыг хүртсэн.

Магадлан итгэмжлэл

Open photoOpen photoOpen photoOpen photo

Багш нарын боловсрол

Боловсролын түвшин: Tamwood-ын багш нар нь их дээд сургуулийг төгссөн, англи хэлний заах чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд юм.​

Сертификат болон туршлага: Тэдний ихэнх нь TESOL (Teaching English to Speakers of Other Languages) Канадын сертификаттай бөгөөд англи хэлний заах чиглэлээр хамгийн багадаа нэг жилийн туршлагатай. ​

Оюутан төвтэй хандлага: Багш нар нь оюутнуудын сайн сайхныг анхаарч, тэднийг дэмжих, асуултад хариулах, тав тухтай орчин бүрдүүлэхэд анхаардаг.

Сургуулиас гадуурх үйл ажиллагаа

Спортын клубууд: Сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис зэрэг спортоор хичээллэдэг клубүүд нь сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, багийн тоглолтын чадамжийг дээшлүүлэх зорилготой.

Урлаг, соёлын дугуйлангууд: Хөгжим, бүжиг, уран зураг, жүжгийн урлаг зэрэг соёл, урлагийн чиглэлээр сурагчдын авьяасыг хөгжүүлэх дугуйлангууд тогтмол үйл ажиллагаа явуулдаг.

Эрдэм шинжилгээний болон STEM клубууд: Математик, физик, хими, робот техник, программчлал зэрэг оюун ухааныг сорьсон чиглэлд сурагчдыг сонирхлыг нэмэгдүүлэх клубууд ажилладаг.

Нийгмийн идэвхит үйл ажиллагаа: Байгаль хамгаалах аян, сайн дурын үйл ажиллагаа, ахмадуудад туслах өдөрлөгүүд зэрэг нийгэмд чиглэсэн санаачилга өрнүүлдэг.

Манлайлал ба хөгжлийн хөтөлбөрүүд: Оюутны зөвлөл, манлайллын сургалт, мэтгэлцээний клуб зэрэг нь сурагчдын удирдах чадвар, илтгэх урлагийг хөгжүүлэх зорилготой.

Төлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн төрөл, үргэлжлэх хугацаанаас хамаарч өөр өөр төлбөртэй. 

Жишээ нь: 8600 C$ (7 сарын хөтөлбөр) 12400 C$ (1 жилийн хөтөлбөр) 

2025 оны хичээлийн жилд мэргэжилийн дипломын бүх хөтөлбөрүүдийн төлбөрөөс 15%-20% -ийн хөнгөлөлт үзүүлж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 

Виз татгалзсан тохиолдолд сургалтын төлбөр буцаах нөхцөл

Tamwood Олон Улсын Сургууль нь оюутны визийн өргөдлийг цуцалсан тохиолдолд сургалтын төлбөрийн хэсгийг буцаан олгодог. Тэдний журмын дагуу, хэрэв Канад эсвэл АНУ-д суралцах виз (судалгааны зөвшөөрөл)-ийн өргөдлийг цагаачлалын байгууллагаас татгалзсан бол Тamwood сургалтын төлбөрөөс 250 C$ эсвэл 250 C$-ийн бүртгэлийн хураамжийг хасч, үлдсэн төлбөрийг буцаан олгоно.

Буцаан олголт авахын тулд оюутан нь Канад эсвэл АНУ-ын Элчин сайдын яамнаас олгосон виз татгалзсан албан ёсны бичгийг бүрдүүлэн өгөх шаардлагатай.

Нэмэлт хураамж

Сурах бичиг (Бизнес, Дижитал маркетинг, Зочлох үйлчилгээ, Аялал жуулчлал)   -                                650C$

Тараах материал (Технологи)- 900C$

Хичээлийн үргэлжлэх хугацаа

40-50 минут

Даваа гариг-Пүрэв гаригт   8:45-14:15 

Баасан гаригт хичээл ордоггүй.  

 

 


Хөтөлбөрүүд

Media (Мэргэшлийн сургалт)

4 долоо хоног / бүтэн цаг оройн анги / Богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалт
Эхлэх үнэ
1,500 C$

Долоо хоног4
Нийт үнэ C$1,500

Эхлэх огноо:  5 сарын 12, 9 сарын 29 

Хичээлийн туршид Та: 

Сошиал Маркетинг ба Олон Нийтийн Удирдлагын Үндэс Сургалт

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сошиал маркетинг болон олон нийтийн удирдлагын үндсийг танилцуулахын зэрэгцээ сошиал сүлжээний төрөл бүрийн сувгуудад зориулсан контент бүтээх, удирдах үндсэн мэдлэгийг эзэмшин,сошиал сүлжээний төсөл дээр ажиллах замаар дадлага хийнэ. Мөн Та үзүүүлэлт болон сошиал сүлжээний мэдээллийг шинжлэх олон төрлийн арга зүй, мөн контент цуглуулах, бүтээх, засварлах хэрэгслүүдтэй танилцаж, ашиглах ур чадварыг эзэмшинэ. 

Та сошиал сүлжээний багт хэрхэн ажиллах, багийг удирдах талаар суралцаж, төслийн менежер, контент цуглуулагч, дизайнер, хуулбар бичигч, өгөгдлийн шинжээч зэрэг үүргүүдтэй танилцана. Мөн брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх болон хэрэглэгчийн идэвхийг сайжруулах стратегиудыг сурч, сошиал медиа хандалтын өсөлт ба оролцоог (engagement) нэмэгдүүлэх техникүүд, тархалт (seeding), нөлөөлөгчдийн маркетинг, эрсдлийн менежмент, цаашдын чиг хандлагын шинжилгээ, тайлан, төлөвлөлт болон контент хуваарилалт зэрэг аргачлалуудыг эзэмших боломжийг олгодогоороо онцлог. 

Хичээлийн материал: 60 C$

Хичээлийн ерөнхий хуваарь: Даваа-Пүрэв гаригт 16:00-21:00 цагт 

Хичээлийн боломжит үргэлжлэх хугацаа: 4 долоо хоног                                                                                    

 


27 долоо хоног / бүтэн цаг орой / Кампус Ванкувер / Технологийн хөтөлбөр
Эхлэх үнэ
11,340 / 10,420 C$

Долоо хоног27 долоо хоног48 долоо хоног
Нийт үнэ C$12,300
11,340
12,400
10,420

Эхлэх огноо:  4 сарын 14

Хичээлийн туршид Та:

User Experience (UX) дизайн буюу хэрэглэгчийн туршлагын дизайны мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ дэлхийн хэмжээнд улам бүр нэмэгдсээр байна.

Та амжилтын карьераа UX дизайн мэргэжлээр ирээдүйд бүтээх  бол энэхүү хөтөлбөрийг сонгон судлаарай. Хөтөлбөрийн хүрээнд та Хэрэглэгчийн Туршлагын (UX) дизайны чиглэлд хэрэглэгддэг ур чадвар, хэрэгсэл, арга техникийг сурч, бодит мэргэжлийн орчинд ашиглаж сурах болно.Тухайлбал, интерфейс, вэбсайт, бүтээгдэхүүн болон аппликейшний дизайн хийх, судалгаа явуулах, тестлэх зэрэг багтана.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар Та дараах ажлын байрны ур чадварыг эзэмших юм.  

  • UX дизайнер

  • Мэдээллийн архитектор

  • UX судлаач

  • Бүтээгдэхүүний дизайнер

  • Харилцан үйлчлэлийн (Interaction) дизайнер

Та дараах хоёр хувилбараас сонголт хийх боломжтой:

  • Бүтэн цагийн гэрчилгээний хөтөлбөр

  • Ажил ба сургалтыг хослуулсан дипломын хөтөлбөр (энэ нь 480 цагийн кооп ажлын дадлага багтаасан)

Анхааруулга: Tamwood-ийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүд нь Канадын Төгсөлтийн дараах ажлын виз (PGWP)-д хамрагдах боломжгүй.

Хичээлийн ерөнхий хуваарь: Даваа - Пүрэв 16:00-21:00 

Хичээлийн боломжит үргэлжлэх хугацаа: Танхимд суралцах хуагцаа - 24 долоо долоо хоног жижиг төсөл дээр ажиллах хугацаа 3 долоо хоног


27 долоо хоног / бүтэн цаг, орой / Кампус Ванкувер / Технологийн хөтөлбөр
Эхлэх үнэ
10,340 / 10,420 C$

Долоо хоног27 долоо хоног 48 долоо хоног
Нийт үнэ C$12,300
10,340
12,400
10,420

Эхлэх огноо:  1 сарын 20

Хичээлийн туршид Та:

Хэрэглэгчийн интерфейс дизайны (UI дизайн) мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ дэлхий даяар улам бүр нэмэгдсээр байна.

Та эрэлт хэрэгцээ нь улам бүр нэмэгдсээр байгаа амжилттай карьерийн суурь мэдлэгээ манай сургуулийн UI дизайн хөтөлбөрийг сонгон хөгжүүлээрэй. Учир нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд UI болон вижуал харилцааны дизайны салбарт хэрэглэгддэг практик ур чадвар, багаж хэрэгсэл, техникүүдийг суралцах юм. Тухайлбал, бүтээлч програм хангамж, зохиомж ба найруулга, өнгө болон үсгийн онол, визжуал брэндийн үнэмлэхүй байдал, концепц болон стратегийн сэтгэлгээ, дижитал интерфэйст зориулсан дизайн зэрэг орно.

Та энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар дараах ажлын байрны ур чадваруудыг эзэмших юм.  

  • Хэрэглэгчийн интерфэйс дизайнер (UI Designer)

  • График дизайнер

  • Вэб дизайнер

  • Харилцаа холбооны дизайнер

  • Продакшн дизайнер

  • Интерактив дизайнер

  • UI стратегич

  • UI контент дизайнер

  • Бүтээгдэхүүний дизайнер

Анхааруулга: Tamwood Careers Programs нь Канадын төгсөлтийн дараах ажлын виз (Post-Graduation Work Permit - PGWP)-д хамрагдах боломжгүй.

Хичээлийн ерөнхий хуваарь:  Даваа - Пүрэв 16:00-21:00 цагт

Хичээлийн боломжит үргэлжлэх хугацаа: 4 долоо хоног


27 долоо хоног / Бүтэн цаг өдрөөр / Кампус / Ванкувер / Технологийн хөтөлбөр
Эхлэх үнэ
8,600 / 8,500 C$

Долоо хоног48 долоо хоног27 долоо хоног
Нийт үнэ C$10,200
8,600
10,000
8,500

Эхлэх огноо: 2 сарын 18; 4 сарын 14; 6 сарын 9; 8 сарын 5; 9 сарын 29; 11 сарын 24

Хичээлийн туршид Та:
Мэдээллийн эрин үед дэлхий дахинд дижитал маркетингийн мэргэжилтнүүдийн хэрэгцээ нэмэгдэж байна.

Дижитал Маркетингийн хөтөлбөр нь орчин үеийн бизнесийн төрөл бүрийн маркетингийн сувгуудыг онцлон судалдаг. Хичээлийг салбарын мэргэжилтнүүд заадаг. Зорилтот хэрэглэгчдийн анхаарал, сонирхлыг татах цаг үеийн эрэлт хэрэгцээнд нийцсэн контент бүтээж, түүнд тохирсон маркетингийн сувгуудыг оновчтой сонгох ур чадварыг олгодогоороо онцлог. 

Хөтөлбөрийг дүүргэснээр дижитал маркетинг, цахим харилцаа холбоо, брэндинг, вэб дизайны үндэс, сошиал медиа удирдлага, автоматжуулсан маркетинг зэрэг чиглэлүүдийн талаарх бүрэн ойлголттой болно.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах сэдвүүдийг судална:

  • Дижитал маркетингийн стратеги
  • Сошиал медиа
  • Хайлтын системийн оновчлол (SEO)
  • Сурталчилгааны кампанит ажлын удирдлага
  • И-мэйл маркетинг
  • Контент маркетинг
  • Онлайн зар сурталчилгаа
  • Вэб аналитик
  • Дизайны үндэс
  • WordPress вэбсайт удирдлага

Анхааруулга: Tamwood Careers-ийн хөтөлбөрүүд нь Канадын Төгсөлтийн дараах ажлын зөвшөөрөл (PGWP)-д хамрагдах боломжгүй болно.

Хичээлийн ерөнхий хуваарь:  Даваа - Пүрэв гарагт 16:00-21:00 цагт

Хичээлийн боломжит үргэлжлэх хугацаа

а. 1 жилийн дадлагатай Диплом гардуулах хөтөлбөр:

24 долоо хоног танхимд + 24 долоо түнш компаниуд дээр дадлага хийдэг

Төгсөгчид түнш компаниуд дээр дадлага хийж туршлага хуримтлуулдаг хамтарсан хөтөлбөр.

 

б. 7 сар буюу 27 долоо хоног үргэлжлэх Дижитал маркетинг анги

(24 долоо хоног танхим+ 3 долоо хоног жижиг төсөл хөгжүүлэх)

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 


Бизнес (Мэргэшлийн сургалт)

4 долоо хоног / бүтэн цаг, орой / Богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалт
Эхлэх үнэ
1,500 C$

Долоо хоног4
Нийт үнэ C$1,500

Эхлэх огноо:  2 сарын 18;  7 сарын 7 ;  11 сарын 24 

Хичээлийн туршид Та:

Энэ курс нь зорилтот хэрэглэгчдэд зориулсан утга учиртай онлайн контент бүтээж, хүргэх арга барилыг заана. Оюутнууд вэбсайт хөгжүүлэх явцад хэрэглэгчийн туршлагыг хэрхэн харгалзан үзэх талаар маркетеруудын анхаарах ёстой дизайн сэтгэлгээний үндсэн хүрээ болон зарчмуудыг сурна. Мөн маркетингийн стратеги хэрхэн боловсруулах, хэрэгжүүлэх талаар суралцана. Оюутнууд маркетингийн төсөл боловсруулж, энэ курсын туршид хэд хэдэн даалгавар дээр ажиллах болно.

Ванкуверт: Энэхүү хөтөлбөр нь Дээд боловсрол, Ирээдүйн ур чадварын яамны Хувийн сургалтын байгууллагын зохицуулах нэгж (PTIRU)-аас баталгаажсан болно.

 

This course will teach how to create and deliver meaningful online content for the target audiences. Students will learn a basic framework of design thinking and principles marketers need to think about the user’s experience when developing a website. Students will learn how to create and implement a marketing strategy. Students will develop a marketing project and they will work on a series of assignments throughout this course.

For Vancouver: this program has been approved by the Private Training Institutions Regulatory Unit (PTIRU) of the Ministry of Post-Secondary Education and Future Skills. 

Хичээлийн ерөнхий хуваарь:  Даваа - Пүрэв гараг, 16:00-21:00:цагт 

Хичээлийн боломжит үргэлжлэх хугацаа: 4 долоо хоног

Хичээлийн материал: 60 C$


4 долоо хоног / бүтэн цагаар орой / Кампус Ванкувер / Богино хугацааны мэргэжил дээшлүүлэх курс
Эхлэх үнэ
1,500 C$

Долоо хоног4
Нийт үнэ C$1,500

Эхлэх огноо:  2 сарын 18 

Хичээлийн туршид Та:

Энэхүү курс нь Дижитал маркетингийн үндэс суурийг онцгойлон судалж, Дижитал маркетингийн хэрэглээний диплом болон гэрчилгээний хөтөлбөрүүдийн суурь курс болдогоороо онцлог. Оюутнууд маркетингийн үндсүүдийг судалж, зорилтот хэрэглэгчийн бүлгийг тодорхойлох арга, хэрэгслүүдийг судлах болно. Мөн маркетингийн салбарт салшгүй холбоотой ойлголтууд болох маркетингийн орчин, хэрэглэгчийн зан төлөв, маркетингийн судалгаа, бүтээгдэхүүний шинжилгээ, түгээлт, үнийн стратеги болон сурталчилгааны аргуудыг судална.

Оюутнууд дижитал маркетингийн бизнес болон технологийн чухал элементүүдийг ойлгож, онлайн орчинд маркетингийн үйл ажиллагааг дэмждэг олон төрлийн онлайн хэрэгсэл ашиглаж сурна. Эдгээр хэрэгслүүд нь вэбсайт руу хандалтыг нэмэгдүүлэх, хөрвүүлэх хувь хэмжээг сайжруулах, нийт маркетингийн зорилгыг хангахад тусална.

Курсийн хүрээнд оюутнууд маркетингийн төсөл боловсруулж, олон даалгавар дээр ажиллан мэдлэг, чадвараа хөгжүүлэх болно.

Хичээлийн ерөнхий хуваарь:  Даваа - Пүрэв   16:00-21:00 цагт

Хичээлийн боломжит үргэлжлэх хугацаа: 4 долоо хоног үргэлжилнэ 

Тараах материалын үнэ: 60 C$


4 долоо хоног / бүтэн цаг өдрөөр / Кампус Ванкувер / Богино хугацааны сургалт
Эхлэх үнэ
1,500 C$

Долоо хоног4 долоо хоног
Нийт үнэ C$1,500

Эхлэх огноо:  4 сарын 14; 9 сарын 29

Хичээлийн туршид Та:

Олон улсын бизнесийн менежмент

Хичээлийн танилцуулга:

Өнөөгийн улам бүр даяаршиж буй эдийн засагт өргөн хүрээний чиг хандлагыг ойлгох нь экспортын үйл явц, олон улсын бизнес төлөвлөлт, олон улсын зах зээлийн боломжийг тодорхойлох зэрэг үйл ажиллагааны нарийн процессуудыг ойлгохоос дутахааргүй чухал болжээ.

Энэхүү хичээл нь дэлхийн бизнесийн тогтворгүй, олон талт орчинд менежерийн үүргийг тодруулах ба корпорациудыг дэлхий даяар тодорхойлж буй улс төр, хууль эрх зүй, технологи, өрсөлдөөн болон соёлын хүчин зүйлсийг судална.

Хичээл нь бизнесийн улам бүр глобал болж буй шинж чанарт онцгой анхаарал хандуулна. Үүнд интернэтийн үүсэл хөгжил, 3 болон 4 дэх аж үйлдвэрийн хувьсгал, зах зээлийн хурдацтай өөрчлөлтүүдэд хариу үйлдэл үзүүлэх шинэ процесс, стратеги, бизнесийн загваруудын шаардлага зэрэг багтана.

 

In an increasingly global economy understanding broad trends is equally as important as understanding the operational processes such as export process, international business planning and identifying international opportunities. The course explores the manager’s role within the dynamic global environment of business management by exploring the political, legal, technological, competitive, and cultural factors that shape corporations worldwide.

Emphasis will be placed on the increasingly globalized nature of business including the rise of the internet, the 3rd (and 4th) industrial revolution, accelerated market shifts requiring new processes, strategies and models.

For Vancouver: this program has been approved by the Private Training Institutions Regulatory Unit (PTIRU) of the Ministry of Post-Secondary Education and Future Skills

Хичээлийн ерөнхий хуваарь: 

 Даваа - Пүрэв  8:45-14:15 цагт

Хичээлийн боломжит үргэлжлэх хугацаа: 4 долоо хоног

Курсын тодорхой өгөгдөл

 

 

Нэг ангид сурагчид тоо


4 долоо хоног / бүтэн цаг өдрөөр / Кампус Ванкувер / Богино хугацааны сургалт
Эхлэх үнэ
1,500 C$

Долоо хоног4 долоо хоног
Нийт үнэ C$1,500

Эхлэх огноо: 4 сарын 14; 9 сарын 29  

Хичээлийн туршид Та:

Энэ сургалт нь оюутнуудад соёл - хоорондын харилцааны ур чадвараа хөгжүүлэхэд нь тусалж, Канад болон олон улсын соёлын харилцааны нөхцөл байдалд ухаалгаар хандах, түүнд мэдрэмж, мэдлэгтэйгээр оролцох чадварыг олгоход чиглэнэ. Суралцагчид соёлын хандлагын төрөл бүрийн хэмжээсүүдийг судалсны дараа Канадын компанид харилцааны арга барилд дадлагажих боломжийг олгодогоороо онцлог хөтөлбөр. 

Ванкувер болон Уистлер хотуудын хувьд: Энэхүү хөтөлбөр нь PTIRU-аас албан ёсоор баталгаажсан. 

Сургалтын байршил: Онтарио хотын Dream сургалтын байр, Төв сургалтын байр (Ванкувер)

Хичээлийн ерөнхий хуваарь: Даваа - Пүрэв  8:45-14:15 цагт

Хичээлийн боломжит үргэлжлэх хугацаа: 4 долоо хоног

Хичээлийн материал: 60 C$ 


27 долоо хоног / Бүтэн цаг өдрөөр / Кампус / Ванкувер / Технологийн хөтөлбөр
Эхлэх үнэ
10,420 / 10,340 C$

Долоо хоног48 долоо хоног27 долоо хоног
Нийт үнэ C$12,400
10,420
12,300
10,340

Эхлэх огноо:

2 сарын 18; 4 сарын 14; 6 сарын 9; 8 сарын 5,  9 сарын 29; 11 сарын 24 

Хичээлийн туршид Та:

Бүх бизнес вебсайттай байх шаардлагатай бөгөөд эцэст нь бүх вебсайт шинэчлэлт шаарддаг. Иймээс сайн веб хөгжүүлэгчдийн эрэлт өндөр байдаг.

Энэ хөтөлбөрийн хүрээнд та HTML, CSS, JavaScript ашиглан харилцагчийн зүгээс ашиглах боломжтой, интерактив вебсайтуудыг хэрхэн зохион бүтээж, код бичихийг сурна. Хөтөлбөрийн төгсгөлд та агуулгын удирдлагын систем (CMS) ашиглан динамик вебсайт бүтээж, веб API-уудыг үүсгэж, ашиглаж, програмчлалын ойлголтуудыг эзэмшсэн, үр ашигтай код бичих чадвартай болно. Энэхүү хөтөлбөр нь танд Front-end хөгжүүлэгч болон ерөнхий веб хөгжүүлэгчийн ажлын байранд ажиллахад бэлдэх болно.

Та хоёр сонголттой: бүтэн цагийн сертификатын хөтөлбөрийг суралцах эсвэл 480 цагийн хамтран ажиллах дадлагын хугацааг агуулсан "ажил ба суралцах" дипломын хөтөлбөрийг сонгох боломжтой. Tamwood-ийн карьерын хөтөлбөрүүд нь төгсөлтийн дараах ажлын виз (PGWP)-д хамрагдах боломжгүй гэдгийг анхаарна уу.

Хичээлийн ерөнхий хуваарь: Даваа- Пүрэв гараг  16:00-21:00 цагт;

Хичээлийн боломжит үргэлжлэх хугацаа: 

а. 7 сар буюу 27 долоо хоног үргэлжлэх Вэб хөгжүүлэлт анги

(24 долоо хоног танхим+ 3 долоо хоног жижиг төсөл хөгжүүлэх)

Төгсөгчдөд Гэрчилгээ олгодог. 

б. 1 жилийн буюу 48 долоо хоногийн дадлагатай Вэб хөгжүүлэлтийн анги

24 долоо хоног танхимд + 24 долоо түнш компаниуд дээр дадлага хийдэг

Төгсөгчид түнш компаниуд дээр дадлага хийж туршлага хуримтлуулдаг хамтарсан хөтөлбөр.


27 долоо хоног / Бүтэн цаг өдрөөр / Кампус / Ванкувер / Бизнес хөтөлбөр
Эхлэх үнэ
8,900 / 8,740 C$

Долоо хоног48 долоо хоног27 долоо хоног
Нийт үнэ C$10,500
8,900
10,300
8,740

Эхлэх огноо: 

а. 1 жилийн дадлагатай Диплом гардуулах хөтөлбөр: 2025 оны 1 сарын 20; 2 сарын 18; 3 сарын 17; 4 сарын 14; 5 сарын 12 ; 6 сарын 9;  7 сарын 7; 8 сарын 5; 9 сарын 2; 9 сарын 29; 10 сарын 27; 11 сарын 24

б. 7 сарын Гэрчилгээ олгох хөтөлбөр (жижиг төсөл хэрэгжүүлдэг): 2025 оны 1 сарын 20; 2 сарын 18; 3 сарын 17; 4 сарын 14; 5 сарын 12 ; 6 сарын 9;  7 сарын 7; 8 сарын 5; 9 сарын 2; 9 сарын 29; 10 сарын 27; 11 сарын 24

Хичээлийн туршид Та:

Зочлох үйлчилгээ & Аялал жуулчлал хөтөлбөр нь олон улсын оюутнуудад зориулсан бөгөөд Канад болон олон улсын хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй soft skill - ур чадварыг эзэмших сургалтыг санал болгодгоороо онцлог. 

Оюутнууд харилцагчийн үйлчилгээ, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын талаар суурь мэдлэг, чадваруудыг эзэмшиж, зочид буудал, амралтын газар, ресторан, хурал, нэтворкинг төв, аяллын хөлөг онгоц зэрэг ажлын байранд анхан шатнаас дунд шатны ажилд ороход бэлтгэгддэг. 

Хичээлийн ерөнхий хуваарь: Энэ хөтөлбөрийн хүрээнд 24 долоо хоногийн турш дараах танхимын сургалт болон 3 долоо хоногийн турш цалинтай хамтран ажилладаг компанийн ажлын байранд дадлагын ажил хийдэг. Хичээлүүд Даваа гаригаас Пүрэв гариг хүртэл өглөөний 8:45-аас үдээс хойш 2:15 цаг хүртэл явагдана. Баасан гарагт амарна. Сургалтын хугацаанд оюутнууд долоо хоногт 20 цаг хүртэл хугацаанд бүтэн цагаар ажиллах эрхтэй.

  • Соёл хоорондын харилцаа - 4 долоо хоног
  • Хэрэглэгчийн оролцоо- 4 долоо хоног
  • Мэргэжлийн хөгжил - 4 долоо хоног
  • Төслийн Менежмент -  4 долоо хоног
  • Тогтвортой аялал жуулчлал -  4 долоо хоног
  • Бизнесийн ёс зүй -  4 долоо хоног

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 

Tamwood Careers Programs нь Канадын төгсөлтийн дараах ажлын виз (PGWP) авах болзлыг одоогоор хангахгүй байгаа.

 


27 долоо хоног / Бүтэн цаг өдрөөр / Кампус / Ванкувер / Бизнес хөтөлбөр
Эхлэх үнэ
8,500 / 8,660 C$

Долоо хоног27 долоо хоног48 долоо хоног
Нийт үнэ C$10,000
8,500
10,200
8,660

Эхлэх огноо:  2025 оны 1 сарын 20;  2 сарын 18; 3 сарын 17;  4 сарын 14;   5 сарын 12;  6 сарын 9;  7 сарын 7;   8 сарын 5;   9 сарын 2;   9 сарын 29; 10 сарын 27; 11 сарын 24 зэрэг өдрүүдэд хичээл эхэлнэ. 

Хичээлийн туршид Та:

Олон Улсын Бизнес, Менежментийн хөтөлбөр нь олон улсын бизнесийн удирдлагын салбарт амжилттай ажиллахад туслах ур чадваруудыг эзэмших боломжийг олгодгоороо онцлог.

Хөтөлбөрийн хүрээнд бизнесийн үндэс, удирдлагын суурь ойлголтуудыг өргөн хүрээнд судлана Тухайлбал, дэлхийн бизнес, байгууллагын харилцаа, соёл, санхүү, маркетинг, хүний нөөц, олон улсын худалдаа болон төслийн удирдлага зэрэг сэдвүүдийг үзэж судална.

Энэ хөтөлбөр нь шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч асуудал шийдвэрлэх, харилцаа холбоо, зохион байгуулалт, манлайлал зэрэг үр дүнтэй удирдлагын ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгддэг. Канад болон олон улсад ажлын орчинд амжилттай ажиллахад шаардлагатай харилцаа холбооны ур чадвар-ыг онцгойлон анхаарч, өсөн нэмэгдэж буй орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан зах зээлд хэрхэн удирдан манлайлах талаар суралцана.

Хичээлийн ерөнхий хуваарь: Энэ хөтөлбөрийн хүрээнд 24 долоо хоногийн турш дараах танхимын сургалт болон 3 долоо хоногийн турш цалинтай хамтран ажилладаг компанийн ажлын байранд дадлагын ажил хийдэг. Хичээлүүд Даваа гаригаас Пүрэв гариг хүртэл өглөөний 8:45-аас үдээс хойш 2:15 цаг хүртэл явагдана, Баасан гарагт амардаг. Сургалтын хугацаанд оюутнууд долоо хоногт 20 цаг хүртэл хугацаанд бүтэн цагаар ажиллах эрхтэй.

  • Олон улсын бизнес - 4 долоо хоног
  • Төслийн менежмент - 4 долоо хоног
  • Санхүүгийн үндэс  - 4 долоо хоног
  • Маркетингийн интеграци -  4 долоо хоног
  • Хүний нөөцийн менежмэнт -  4 долоо хоног
  • Олон улсын худалдаа -  4 долоо хоног

Tamwood Careers Programs нь Канадын төгсөлтийн дараах ажлын виз (PGWP) авах болзлыг одоогоор хангахгүй байгаа. 

 

 



Нэмэлт мэдээлэл

Төгсөгчид дадлага хийж, ажиллах боломжтой түнш компаниуд

Adidas Logo Lone Star Logo Nike LogoCity Of Markham LogoPartner Logo1-800 Radiator Logo 123 Dentist Logo

 

 

 

Бүртгэлийн хураамж

-200 C$

-Бүртгэлийн хураамж буцааж олгохгүй.

-Хичээл эхлэхээс 4 долоо хоногийн өмнө төлбөрийг бүрэн төлсөн байх. Төлбөр тооцоог канад доллароор хийнэ. 

Эрүүл мэндийн даатгал (сонголтоор)

1 сар - 200 С$
2 сар - 260 С$
3 сар - 320 С$
4 сар - 380 С$
5 сар - 440 С$
6 сар - 500 С$

Хичээл эхлэх өдөр

Хөтөлбөр тус бүрийн хичээл эхлэх өдөр ялгаатай тул энд дарж мэдээллийг авна. 


 



Сургалтын төлбөрт багтсан зүйлс

 Төгсөлтийн Гэрчилгээ
 Байгуулагдах бүх арга хэмжээнд оролцох эрх
 Хичээлийн эхний өдөр авах шалгалтын тест
 Интернет хэрэглээ
 Түвшин тогтоох шалгалт



Оюутны мэдээлэл

Оюутны дундаж тоо

75000

Оюутны хамгийн бага нас

18

Түвшингийн дундаж тоо

6

Оюутны тоо (насаар)

18-24 нас- 50%

25-34 нас - 25%

35-50 нас -20 %

>50 нас 5%

Оюутны тоо эзлэх хувь (улсаар)
  • Япон 22%
  • Бразил 14%
  • БНСУ 13%
  • Сауд Араб 12%
  • Щвейцарь 8% 
  • Испани 4 % 
  • Итали 3% 
  • Герман 2 %
  • Франц 2%
  • Бусад 20 %

Нисэх онгоцны буудлаас тосох / үдэх үйлчилгээ

Ванкуверын олон улсын нисэх онгоцны буудал

Онгоцны буудлаас тосох үйлчилгээ (1 талдаа):125 C$

Хамгийн ойрхон онгоцны буудал: Ванкувер олон улсын нисэх онгоцны буудал

 


Визний мэдээлэл

Бичиг баримтуудаа англи эсвэл франц хэл дээр орчуулж, нотариатаар батлуулсан байх.

Худал мэдээлэл өгвөл дараа нь визний татгалзалт, хориг авах эрсдэлтэй.

Хичээл эхлэхээс хамгийн багадаа 6 сарын өмнө визээ мэдүүлсэн байх.


Байрны мэдээлэл


Насны доод нязгаар: 20
Хоол:
Өглөөний цай, 1 хоол
Сургууль хүртэлх зай:
12.2 km
Үнэд багтсан зүйлс:
Сургуулиас зохион байгуулагдах арга хэмжээнүүд, интернет, сургуулийн компьютер хэрэглээ, Төгсөлтийн гэрчилгээ, онгоцны буудлаас тосох үйлчилгээ, Хичээлийн эхний өдөр авах түвшин тогтоох шалгалт, Ирэхээс өмнө түвшин тогтоох шалгалт, Зөвхөн ахлах ангийнханд зориулсан өдөр бүрийн арга хэмжээ, 7 хоногийн насанд хүрэгчдэд зориулсан арга хэмжээнүүд
Эхлэх үнэ
4 долоо хоногийн төлбөр:     1,200 C$

  • Нэг удаагийн төлбөр: Сургууль / байрны эзэнд (буцаан олгохгүй нөхцлөөр) 225 C$  төлнө.
  • Байранд бүртгүүлэн орох өдөр: Бямба гаригт     
  • Байрнаас гарах өдөр: Бямба гаригт
  • Оюутны байраас автобусны буудал хүртэл 30 минут алхдаг. 
  • Байрны хангамж: зурагт, утас, ор, цагаан хэрэглэл, хувцас угаалга, үнэгүй WiFi, халаалт, агааржуулагч, дундын банны өрөө

Газрын зураг

Түгээмэл асуулт хариулт


Брошур


Захиалга
Хөтөлбөрүүд
Social Media & Community Management / Сошиал медиа болон Олон нийтийн удирдлага
4 долоо хоног / бүтэн цаг оройн анги / Богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалт
Хугацаа
4 долоо хоног
1,500 C$
Байрны мэдээлэл
Танд байр хэрэгтэй юу?
4 долоо хоногийн төлбөр:     0 C$

Нисэх буудлаас тосох үйлчилгээ
C$
Нийт дүн: 1,500 C$
VIP үйлчилгээ
МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Бид шинэ газар үзэх, шинэ соёлтой танилцах, дэлхийн боловсрол эзэмшихэд тусалдаг

Subscribe
Манай вэбсайтын шинэ мэдээ мэдээлэл


Бидэнтэй холбогдох
       Бид залгая!