Нэвтрэх

Австрали Мельбурн

Laurus Education / Лаурус Боловсрол сургууль

Level 6, 250 Collins Street, Melbourne, VIC 3000, Australia
6
хөтөлбөртэй
0
дотуур байртай
6
1 ангид дахь оюутны тоо
13
суралцах насны доод хязгаар

эхлэх үнэ

190 AUD
1 долоо хоног
Сургуулийн мэдээлэл
Хөтөлбөрүүд
Зургууд
Байрны мэдээлэл
Газрын зураг
Брошур
 


Үнэлгээ

5     Laurus Education / Лаурус Боловсрол сургууль, Австрали, Мельбурн


Laurus Education / Лаурус Боловсрол сургууль

Laurus Education нь Австралид бүртгэгдсэн мэргэжлийн боловсролын сургалт явуулдаг боловсролын байгууллага бөгөөд хэд хэдэн бүртгэлтэй коллежтой хамтран ажилладаг. Тэдний сургалтын төвүүд нь Мелбурны Төвд байрладаг Бизнесийн Дүүрэг (CBD), Кенсингтон болон Брисбен, Перт зэрэг бусад хотуудад стратегийн байршилтай байрладаг тул дотоодын болон олон улсын оюутнуудад суралцахад хялбар, хүртээмжтэй байдаг.

Laurus Education нь дараах бүртгэлтэй коллежуудтай хамтран ажилладаг:​

  • Hilton Academy: Хоол үйлдвэрлэл, зоогийн үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн.

  • Paragon Polytechnic: Автомашины механик болон цахилгаан засварын сургалт.

  • Allied Institute: Хүний нөөц, асрамж, нийгмийн үйлчилгээний чиглэлээр сургалт.

  • Collins Academy: Төсөл удирдлага, удирдлагын чиглэлээр сургалт.

  • Everthought College of Construction: Барилгын салбарын мэргэжлийн сургалт.

  • Future English: Англи хэлний сургалт.

Давуу тал

1. Байршил сайтай

  • Мельбурн хотын төвд байрлах 2 салбар кампустай 
  • Практик сургалтуудыг Кенсингтонд байрлах тусгай кампус дээр явуулдаг.

2. Ажлын байрны боломж бэлэн байдаг
Бид ажил олгогчдын хэрэгцээ, шаардлагыг сайн мэддэг тул төгсөхдөө та хөдөлмөрийн зах зээлд бүрэн бэлтгэгдсэн байх болно.

3. Салбарын мэргэжилтнүүдийг шууд танд хүргэнэ
Салбарын шилдэг мэргэжилтнүүдээс шууд хичээл авч, туршлага хуримтлуулах боломжийг танд олгоно.

4. Үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд
Албан ёсоор бүртгэлтэй байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд төгсөгчид Австралийн Боловсролын Чанарын Хүрээнд нийцсэн, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн диплом, сертификаттай төгсдөг. Энэ нь таныг Австралийн аль ч салбарт, хүссэн байгууллагадаа ажиллах эрх чөлөөтэй болгоно.

5. Орчин үеийн сургалтын орчин, тоног төхөөрөмж
Мэргэжлээрээ жинхэнэ орчинд ажиллаж байгаа мэт сургалтад хамрагдаарай. Автомашины засварын лаборатори, мэргэжлийн тогоочийн сургалтын гал тогоо зэрэг орчинд ажиллах болно.

6. Оюутныг дэмжих үйлчилгээ
Laurus Education-ийн түнш коллежуудын “Student Experience” баг хамт олон нь таны суралцах хугацаанд байнга дэргэд тань байж, бүх төрлийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байдаг.

Магадлан итгэмжлэл

Laurus Educaiton сургууль нь Австралид бүртгэлтэй сургалтын байгууллага (RTO).

Түнш сургуулиуд нь CRICOS (Commonwealth Register of Institutions and Courses for Overseas Students)  гадаадын оюутнуудад зориулан сургалт явуулах эрхтэйгээр бүртгэгдсэн байдаг. 

 

Laurus Education-ийн багш нарын гол ур чадварууд
  • Мэргэжлийн туршлага ба бодит байдалд суурилсан мэдлэг
  • Оюутанд чиглэсэн өдөр тутмын дэмжлэг 
  • Орчин үеийн сургалтын хэрэгсэл, арга зүйн ур чадвартай
  • Гадаад оюутнуудын соёлын ялгаатай зан байдалд мэдрэмжтэй, уян хатан харилцааны ур чадвартай
  • Тогтмол мэргэжлийн ур чадвараа хөгжүүлдэг
Оюутны хүйсийн харилцаа

Мэргэжлийн онцлогоос хамаарч сургалт бүр янз бүр байдаг. 

Хөтөлбөр тус бүрийн мэдээллийг  энд дарж  - Study areas хэсгээс авна уу. 


Хөтөлбөрүүд

Ерөнхий хэл (Хэлний бэлтгэл)

Долоо хоногт 20 цаг / бүтэн цаг, өдөр / Ирээдүй Англи хэл хөтөлбөр
Эхлэх үнэ
190 AUD

Долоо хоног1 долоо хоног
Нийт үнэ AUD190

Эхлэх огноо: Даваа гариг бүр  (12/05, 19/05 21/07, 28/07 29/09, 06/10 08/12, 15/12 -эдгээр өдрүүдээс бусад)

Хичээлийн туршид Та:

"Ирээдүй Англи хэл"-ний ерөнхий сургалтын стандарт урт хугацаа нь 72 долоо хоног юм.

Долоо хоног бүрт:

  • 20 цагийн танхимын хичээл явагддаг

  • Өдөр бүрийн хичээлд тохирсон гэрийн даалгавар өгдөг

  • Сурагчид жилийн аль ч долоо хоногийн Даваа гарагт (эсвэл тухайн долоо хоногийн эхний өдөр) элсэх боломжтой

  • Гэхдээ Зул сар болон Шинэ жилийн хоёр долоо хоног сургалт явагддаггүй

  • Хамгийн багадаа 5 долоо хоног суралцах шаардлагатай

72 долоо хоногийн сургалт нь 5 түвшинтэй,

  • Түвшин бүр 10 долоо хоногийн сургалт агуулна

  • Сургалтын долоо хоног бүр хичээлийн номын нэг бүлэгтэй тохирч явагддаг

  • Бүлэг бүрт хичээлийн төлөвлөгөө болон үнэлгээ багтсан байдаг

Нэг түвшний 10 долоо хоногийг дуусгасан сурагч дараагийн түвшинд шилжин суралцах боломжтой гэсэн хүлээлттэй.

Ерөнхий англи хэлний өдрийн сургалт ( CRICOS 115576D ) нь 5 үндсэн түвшинтэй. 

  • Анхан шат(A1 түвшин)
  • Анхан дунд (А2 түвшин)
  • Дундын өмнө (В1 түвшин)
  • Дунд (В1+ түвшин)
  • Дундын дээд (B2 түвшин)

Хичээлийн материал: 350 AUD

Элсэлт бүртгэлийн хураамж: 250 AUD

Хичээлийн ерөнхий хуваарь: Даваа - Пүрэв, 8:30-14:15

Хичээлийн боломжит үргэлжлэх хугацаа: 10 долоо хоног


Шалгалтанд бэлтгэх (Хэлний бэлтгэл)
Media (Мэргэшлийн сургалт)
Сувилагч (Мэргэшлийн сургалт)
Бизнес (Мэргэшлийн сургалт)
Үсчин гоо сайхан (Мэргэшлийн сургалт)

Нэмэлт мэдээлэл

Хичээлийн үргэлжлэх хугацаа

1. Ерөнхий англи хэлний хичээлийн үргэлжлэх хугацаа: 

  • Түвшин бүр дунджаар 10 долоо хоног,
  • Хичээл бүр 3 цаг 

2. Мэргэжил олгох гэрчилгээ/дипломын сургалтын үргэлжлэх хугацаа:

  • Мэргэжилт олгох сургалт 52-78 долоо хоног үргэлжилдэг. 
  • Хичээл бүр 3-4 цаг ордог.

3. Бүх сургалтын танилцах аялал: 1-3 долоо хоног үргэлжилдэг. 

4. богино хугацааны Бариста мэргэжил олгох сургалт Үргэлжлэх хугацаа: 4 цаг үргэлжилнэ. 

Сургуулийн бүртгэлийн төлбөр

250 AUD

Хичээлийн материал


Сургалтын төлбөрт багтсан зүйлс

 Хичээлийн материал
 тоног төхөөрөмж
  танхим ашиглалт
 оюутан дэмжих үйлчилгээ
 номын сангийн үйлчилгээ
 оюутны үйл ажиллагаа



Оюутны мэдээлэл


Нисэх онгоцны буудлаас тосох / үдэх үйлчилгээ

Мельбурн олон улсын нисэх онгоцны буудал (MEL)

Мельбурн хотын төвөөс 18 км зайтай.

Нийтийн тээвэр хотын төв рүү 5 минут тутамд явдаг ба 25 минут зарцуулна.

Гол зогсоол: Melbourne Airport T1 Skybus/Arrival Dr, Melbourne Airport T1 Skybus/Arrival Dr, Skybus Coach Terminal/Spencer St

Такси: Мельбурн хотын төв рүү 20 минут зарцуулна. 

Avalon airport (AVV)

Mельбурн хотын төвөөс 49 км зайтай. 

Нийтийн тээвэр хотын төв рүү 60 минут тутамд явдаг ба 120 минут зарцуулна.

Гол зогсоол: Avalon Airport, Geelong + Geelong, Southern Cross - Melbourne

Такси: Мельбурн хотын төв рүү 45 минут зарцуулна.


Визний мэдээлэл


Байрны мэдээлэл



Газрын зураг

Түгээмэл асуулт хариулт


Брошур

 

 


Бусад сургуулиуд


Захиалга
Хөтөлбөрүүд
General English / Ерөнхий англи хэл
Долоо хоногт 20 цаг / бүтэн цаг, өдөр / Ирээдүй Англи хэл хөтөлбөр
Хугацаа
1 долоо хоног долоо хоног
190 AUD
Байрны мэдээлэл
Танд байр хэрэгтэй юу?