
Perth International College of English / Перт хотын Англи хэлний Олон Улсын Коллеж
хөтөлбөртэй
дотуур байртай
1 ангид дахь оюутны тоо
суралцах насны доод хязгаар
эхлэх үнэ
380 AUD12
Үнэлгээ
Perth International College of English / Перт хотын Англи хэлний Олон Улсын Коллеж
Перт Англи хэлний Олон улсын Сургууль (PICE) нь 2001 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд олон улсын оюутнуудад зориулан бүх түвшний англи хэлний боловсролыг иж бүрэн хэлбэрээр олгодог. Туршлагатай мэргэжлийн багш нарын баг бүх түвшний суралцагчдад зориулсан англи хэлний иж бүрэн боловсролыг санал болгодог.
Байршил:Перт хотын төвд байрладаг Англи хэлний сургууль
Туршлагатай багш нар: Бүх багш нар TESOL-ийн мэргэшилтэй, туршлагатай, ганцаарчилсан академик зөвлөгөө өгдөг.
Нэр хүндтэй сургууль: 2001 онд байгуулагдсан цагаасаа хойш Баруун Австрали төдийгүй улсын хэмжээнд нэр хүндтэй, олонд танигдсан англи хэлний сургалтын төв.
- 2 давхар том барилгад байрладаг;
- 20 саруулхан, тав тухтай анги танхим;
- 2 давхарт байрлах амрах өрөөнүүд;
- Богино долгионы зуух;
- Хөргөгч;
- Ундаа, амттангийн автомат машин;
- Компьютерийн өрөө;
- Өөрөө суралцах номын сан зэрэг бүхий л хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.
1. Оюутны үйлчилгээний баг Баасан гаригийн үдээс хойш бүх оюутнуудад зориулсан үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.
Перт хотын амьдралын хэв маягийг мэдрэх олон төрлийн боломжийг санал болгодог. Үүнд:
- Далайн эргийн гар бөмбөг,
- Музей үзэх,
- Сэлүүрт самбар,
- 'Суан' мөрөнд дарвуулт завиар зугаалах,
- Боулинг
2. Оюутны үйлчилгээний ажилтнууд оюутнуудад орон нутгийн сонгогдсон аяллын компаниудын амралтын өдрийн аялалд оюутны үнээр хамрагдахад тусалдаг.
- Роттнест арал,
- Пиннаклс,
- Кавершам зэрлэг амьтдын хүрээлэн рүү хийх нэг өдрийн аялал
Эрэгтэй оюутан 50%
Эмэгтэй оюутан 50%
Бүртгэлийн хураамж: 200 AUD (нэг удаагийн төлбөр)
Сургалтын төлбөр:
- 1-12 долоо хоногийн курс: 380 AUD / 7 хоног
- 13 ба түүнээс дээш долоо хоногийн курс: 360 AUD / 7 хоног
- Байр зуучлалын хураамж (Placement Fee): 250 AUD (нэг удаагийн төлбөр)
- Өрхийн байр (Homestay-ганцаар):350 AUD/ 7 хоног
Хөтөлбөрүүд
Академик/ урт хугацааны жилийн/ (Хэлний бэлтгэл)
Ерөнхий хэл (Хэлний бэлтгэл)
Долоо хоногт 21 хичээл / 15 суралцагч (хамгийн олон)
Эхлэх үнэ
380 AUD
Ерөнхий Англи хэлний 15 цагийн өглөөний ангийг 10 удаагийн өдрийн ангитай хослуулан унших, бичих, сонсох болон ярих чадварыг сайжруулах хөтөлбөр. IELTS, TOEIC, TOEFL болон PTE шалгалтуудад бэлтгэхэд зориулсан материалууд ашиглагдана.
Санал болгож буй эхлэх өдрүүд (бүх оюутнуудад):
1 сарын 13; 2-р сарын 10; 3-р сарын 10; 4-р сарын 7; 5-р сарын 5; 6-р сарын 3 (Мягмар гариг); 6-р сарын 30; 7-р сарын 28; 8-р сарын 25; 9-р сарын 22; 10-р сарын 20; 11-р сарын 17; 12-р сарын 15.
ТАЙЛБАР: Дундаас дээш B2 түвшний суралцагч та аль ч Даваа гарагт эхлэх боломжтой. Гэхдээ сургуулийн хөтөлбөрөөс хамгийн их үр дүнг хүртэхийн тулд дээрх товлосон өдрүүдэд эхлэхийг зөвлөж байна.
Сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл:
Ерөнхий хуваарь: Өдөрт 4-5 хичээл (тус бүр 60 минут үргэлжилнэ)
Хичээлийн цагийн хуваарь:
- Өглөө 09:00-12:15
- Өдөр 13:00-14:30
Таны хэлний түвшинд үндэслэн хуваарийг эхний өдөрт хуваарьлана.
Сургалтын үргэлжлэх хугацаа: 2-99 долоо хоног
Шаардлагатай хэлний доод түвшин: Дундаас дээш (B2) эсвэл түүнээс дээш
Долоо хоногт 21 хичээл / 15 суралцагч (хамгийн олон); Долоо хоног бүрийн Даваа гаригт хичээл эхэлнэ. Сонгосон хичээл, өдөрт өөрчлөлт оруулахад төлбөргүй. Хичээл эхлэхээс 14 хоногийн өмнө цуцлах бол торгууль төлбөр төлөхгүй.
Эхлэх үнэ
380 AUD
Дунд түвшин эсвэл түүнээс дээш түвшний бүтэн цагийн сурагчид өглөөний Ерөнхий Англи хэлний хичээлийг мэргэжлийн чиглэлийн сонгосон хичээлүүдтэй хослуулан суралцах боломжтой. Сурагчид дөрвөн долоо хоног тутам сонгосон хичээлээ өөрчлөх боломжтой. Сонгох хичээлүүд: Бизнесийн Англи хэл, Академик Англи хэл, Үгийн сан ба яриа орно.
Визний төрлөөс шалтгаалан дараах хугацаагаар суралцах боломжтой:
-
Жуулчны визтэй бол хамгийн ихдээ 12 долоо хоног,
-
Ажлын, амралтын визтэй бол хамгийн ихдээ 17 долоо хоног,
-
Сургалтын визтэй бол хамгийн ихдээ 66 долоо хоног суралцана.
Хичээл эхлэх огноо (бүх сурагчдад):
1-р сарын 13; 2-р сарын 10; 3-р сарын 10; 4-р сарын 7; 5-р сарын 5; 6-р сарын 3 (Мягмар гариг); 6-р сарын 30; 7-р сарын 28; 8-р сарын 25; 9-р сарын 22; 10-р сарын 20; 11-р сарын 17; 12-р сарын 15.
Тайлбар:
Хэрэв та бүрэн анхан шатны сурагч биш бол ямар ч Даваа гаригт эхлэх боломжтой. Гэсэн хэдий ч, сургуулиас бүрэн үр дүн авахын тулд дээр дурдсан огноогоор эхлэхийг зөвлөж байна.
Хичээлийн ачаалал:
Нийт 25 цагийн хичээлтэй (21 цаг танхимын хичээл + 4 цагийн удирдамжтай өөрөө суралцах боломжтой). Үүнээс гадна Баасан гаригийн үдээс хойших нэмэлт үйл ажиллагаанд хамрагдах боломжтой.
Сурагчид сургалтын номоо худалдан авна.
Бизнес (Хэлний бэлтгэл)
Долоо хоногт 21 хичээл / 15 сурагчид (хамгийн олон) Хичээл долоо хоног бүрийн Даваа гарагт эхэлдэг
Эхлэх үнэ
380 AUD
Энэхүү сургалт нь Ерөнхий Англи хэлний 15 цагийн өглөөний анги болон Бизнес Англи хэлний 10 удаагийн өдрийн анги хосолсон бүтэцтэй ба мэргэжлийн зорилгоор бизнес англи хэлний ур чадвараа сайжруулахыг хүсч байгаа оюутнуудад зориулагдсан хөтөлбөр юм.
Зөвхөн бүтэн цагаар суралцагчдад зориулсан сонголтот хичээл.
Шаардлагатай хэлний түвшин: хамгийн доод түвшин Дунд шат-В1
Хичээл эхлэх өдрүүд:
2025 оны 1 сарын 13; 2 сарын 10, 3 сарын 10; 4 сарын 7; 5 сарын 5, 6 сарын 3, 6 сарын 30, 7 сарын 28, 8 сарын 25, 9 сарын 22, 10 сарын 20, 11 сарын 17, 12 сарын 15
Тайлбар: Та дундаас дээш түвшиний англи хэлний мэдлэгтэй бол аль нэг Даваа гаригт хичээлээ эхэлж болох боловч хөтөлбөрийн үр дүнг бүрэн авахын тулд дээр дурдсан өдрүүдэд хичээлээ эхлэхийг зөвлөж байна.
Бизнесийн Англи хэлний хичээлүүдийн агуулга:
- Бизнесийн гол ойлголтууд
- Хурал хийх
- Хэлэлцээр хийх
- Утасны яриа болон цахим харилцаа
Шалгалтанд бэлтгэх (Хэлний бэлтгэл)
Нэмэлт мэдээлэл
60 минут
200 AUD
2025 оны 1 сарын 1;
2025 оны 1 сарын 27;
2025 оны 3 сарын 3;
2025 оны 4 сарын 18;
2025 оны 4 сарын 21;
2025 оны 4 сарын 25;
2025 оны 6 сарын 2;
2025 оны 9 сарын 29;
2025 оны 12 сарын 25;
2025 оны 12 сарын 26
Сургалтын төлбөрт багтсан зүйлс







Оюутны мэдээлэл
Насанд хүрэгчдэд зориулсан сургалт - 1 жилийн хугацаанд 160 сурагчид
Хүүхдийн курс -Зуны улиралд 20 сурагчид
Хүүхдийн курс -1 жилийн хугацаанд 120 сурагчид
16 нас
Зуны хичээлд суралцагчдын дундаж нас: 20
1 жилийн хугацаагаар суралцагчдын дундаж нас: 28
Нисэх онгоцны буудлаас тосох / үдэх үйлчилгээ
Нэг тал 100 AUD
Хоёр тал 200 AUD
Визний мэдээлэл
Монгол Улсын иргэд Австрали Улсад суралцахын тулд виз мэдүүлэх шаардлагатай.
Виз мэдүүлэхтэй холбоотой мэдээллийг Та манай хаягаар холбогдож авна уу.
Байрны мэдээлэл
Насны доод нязгаар: 16Хоол:Ажлын өдрүүдэд хагас хоол-Өглөө, оройн хоол Бүтэн хоол-Өглөө, өдөр, оройн хоолСургууль хүртэлх зай:нийтийн тээврээр 30 минутҮнэд багтсан зүйлс:Дундын ариун цэврийн өрөө, алчуур, ор хөнжлийн даавуу/ хэрэглэл, угаалгын үйлчилгээ ашиглах эрх, халаалт, агааржуулагч, ха
Эхлэх үнэ
4 долоо хоногийн төлбөр: 1,400 AUD
Хамгийн бага хугацаа: 2 долоо хоног
Төлбөрийг Бямба гарагаас Бямба гараг бүр хийнэ.
Төлбөрийг нэг хүнд ноогдохоор тооцно.
Перт Олон Улсын Англи хэлний Сургууль нь англи хэл суралцагч нь англи хэлтэй гэр бүлд байрлан амьдрах (homestay) нь ихээхэн үр өгөөжтэй гэж үздэг. Суралцагчид гэр бүлийн орчинд бодит англи хэлний хэрэглээг мэдрэх боломж олгодог. Сургуулийн зүгээс эхний дөрвөн долоо хоногт заавал homestay байрлалаар амьдрахыг зөвлөдөг. Энэ хугацаанд сурагчид өөрсдөдөө тохирох түрээсийн байр хайж болно.
Перт Олон Улсын Англи хэлний Сургуулийн бүх homestay гэр бүлүүдийг анхааралтай сонгож авдаг бөгөөд сурагчдад тав тухтай, найрсаг уур амьсгалыг бүрдүүлэхийг чухалчилдаг.
Homestay-д амьдрах сурагчид өөрсдийн тусдаа өрөөтэй бөгөөд өрөөнд ор, бичгийн ширээ, хувцасны шүүгээ байх болно.
Homestay байранд амьдрах сурагчид ажлын өдрүүдэд өглөөний цай болон оройн хоолоор (half board), амралтын өдрүүд болон бүх нийтийн амралтын өдрүүдэд өглөө, өдөр, оройн хоолоор (full board) хангагдана.
Перт Олон Улсын Англи хэлний Сургуулийн ихэнх homestay байршил нь сургууль хүртэл нийтийн тээврээр дунджаар 45 минутын зайнд байрладаг.
Перт хотын нийтийн тээвэр хялбар, хямдхан. 6 долоо хоногоос дээш хугацаагаар суралцаж буй сурагчид сургуулийнхаа оюутны картаараа нийтийн тээврийн оюутны тасалбар худалдан авах боломжтой ба энэ нь том хүний тарифаас 45% хямдралтай байдаг.
Сурагчид өөрсдийн homestay байрнаасаа сургууль хүртэлх тээврийн зардлаа өөрсдөө хариуцна.