Нэвтрэх

Ирланд Cork

ACET - Active Centre of English Training

ACET, 16 Saint Patrick’s Place, Wellington House, Wellington Road, Cork, T23 AK82
0
хөтөлбөртэй
0
дотуур байртай
11
1 ангид дахь оюутны тоо
16
суралцах насны доод хязгаар

эхлэх үнэ

3500 €
-аас
Сургуулийн мэдээлэл
Хөтөлбөрүүд
Зургууд
Байрны мэдээлэл
Газрын зураг
Брошур
 


Үнэлгээ

4     ACET - Active Centre of English Training, Ирланд, Cork


ACET - Active Centre of English Training

Cork хотын төвд байрлах үзэсгэлэнт Гүржийн барилгад та бүхэн Англи хэлийг сурах болно. ACET сургууль нь 1975 онд байгуулагдан одоог хүртэл бахархалтайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд Ирланд дахь англи хэлний анхдагч сургуулиудын нэг гэдгээрээ онцлогтой. ACET бол Корк дахь англи хэлний тэргүүлэгч сургууль бөгөөд танд дээд зэрэглэлийн эрдэмтэн багш нар хичээл орж, хамгийн өндөр стандартын байрны сонголт үйлчилгээг санал болгож байна.

Мэндчилгээ
Магадлан итгэмжлэл

Munkhdaatgal  Munkhdaatgal  Munkhdaatgal   Munkhdaatgal   Munkhdaatgal  Munkhdaatgal

Давуу тал
  • Corporate Excellence-ээс "2019 оны Шилдэг Англи хэлний сургууль"-ын ялагч.
  • Мэргэшсэн зөвлөхөөр Коллеж/Их дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдахад үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх.
  • Олон улсын оюутнуудын эзлэх хувь нь тэнцвэртэй буюу нэг улсын оюутан давамгайлаагүй болно.
Багш нарын боловсрол

100% Их сургуульд боловсролын зэрэг эзэмшсэн.

100% Англи хэл заах хүлээн зөвшөөрөгдсөн шалгуурт нийцсэн.

Дахин суралцаж байгаа оюутнуудын хөнгөлөлт, урамшуулал

Оюутнууд тус сургуульд дахин суралцаж сунгалтаа хийсэн тохиолдолд сургалтын төлбөрийн тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжтой. 

Сургуулиас гадуурх үйл ажиллагаа

Хичээлээс гадуурх хөгжөөнт, танин мэдэхүй, спортын гэх мэт олон хөтөлбөр, үйл ажиллагаануудыг сургуулийн зүгээс тогтмол зохион байгуулдаг. Зарим хөтөлбөр үйл ажиллагаанууд нь үнэ төлбөргүй байдаг бол зарим нь тодорхой хэмжээний хөнгөлөлттэй төлбөр төлөөд оролцох бүрэн боломжтой байдаг.

ACET сургуулийн хувьд 

Онгоцны буудлаас сургууль хүртэлх зай

ACET сургууль нь 8,5 км зайтай.


Хөтөлбөрүүд

Англи хэл (Хэлний бэлтгэл)

Нэмэлт мэдээлэл

Сургуулийн бүртгэлийн хураамж

60 евро

Сургалтын материал

Оюутнууд хичээлийн тараах материалаа ихэвчлэн өөрсдөө худалдаж авдаг. Тараах материалын үнэ сургалтын түвшин бүрт ойролцоогоор 50 евро байдаг.

Хичээлийн үргэлжлэх хугацаа

55 минут

Бүх нийтийн амралтын өдрүүд/Хичээлгүй өдрүүд (2023 оны байдлаар)

2023 онд (үндэсний болон бүсийн баярын өдрүүдийг оруулаад):

2023 оны 1-р сарын 02, 2-р сарын 06, 3-р сарын 17, 4-р сарын 07, 10, 5-р сарын 01, 6-р сарын 05, 8-р сарын 07, 10-р сарын 30.

 

Зул сарын баярын амралт: 12-р сарын 22 - 2024 оны 1-р сарын 02-н хүртэл.

 

Хэрэв бүх нийтийн амралтын өдөр ажлын өдрөөр таарвал төлбөрийг буцаахгүй мөн хичээлийг нөхөж орохгүй болно. Ирландын хэлний сургуулиудын дийлэнх хэсэг нь энэ бодлогыг баримталдаг болно.

Түвшин тогтоох шалгалт

Хичээлийн эхний өдөр сургууль дээр таны хэлний түвшинг тодорхойлох шалгалт явагдана.

Англи хэлний түвшингийн суралцах цаг

Munkhdaatgal



Сургалтын төлбөрт багтсан зүйлс

 Хичээл эхлэхээс өмнө авах түвшин тогтоох шалгалт
 Сургуулийн үнэгүй LAN бүс
 Ажил хайхад үнэгүй тусламж үзүүлэх
 Урт хугацаанд суралцах оюутнуудад байр олоход үнэ төлбөргүй тусламж үзүүлэх
 Мэргэшсэн зөвлөхөөр Коллеж/Их дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдахад үнэ төлбөргүй тусламж үзүүлэх
 Насанд хүрэгчдийн оюутнуудын хувьд 7 хоногт дор хаяж нэг удаа чөлөөт цагаа өнгөрөөх үнэ төлбөргүй үйл ажиллагаа



Оюутны мэдээлэл

Оюутны дундаж тоо

Зуны улиралд: 210

Нэг хичээлийн жилд: 70

Оюутнуудын насны доод хязгаар

16 нас

Оюутнуудын хүйсийн харьцаа

50% эрэгтэй / 50% эмэгтэй

Ихэвчлэн ямар орноос ирсэн оюутнууд суралцдаг вэ?
  • Итали: 12%
  • Испани: 12%
  • Франц: 10%
  • Герман: 8%
  • Солонгос: 6%
  • Япон: 5%
  • Швейцар: 5%
  • Хятад: 4%
  • Бразил: 3%
  • Швед: 2%
  • Венесуэл: 2%
  • Нидерланд: 1%
  • Турк: 1%
  • Тайланд: 1%
  • Израил: 1%
  • Бусад үндэстэн: 27%
Оюутнуудын насны эзлэх хувь
  • 0-18 насны: 10%
  • 18-24 насны: 25%
  • 25-34 насны: 30%
  • 35-50 насны: 25%
  • >50 насны: 10%

Нисэх онгоцны буудлаас тосох / үдэх үйлчилгээ

Нисэх онгоцны буудлаас тосох/үдэх нэмэлт үйлчилгээ (сонголтоор)

Нэг талын үнэ 60 евро

120 евро буцах (хоёр талын)

Дублин нисэх онгоцны буудал

Ирланд улсын Cork хотын нисэх онгоцны буудал нь хотын төвөөсөө 8 км-ын зайтай байдаг.


Визний мэдээлэл

Ирланд улсад суралцахын тулд Монгол Улсын иргэд виз мэдүүлж авах шаардлагатай. Доорх бичиг баримт нь нийтлэг визний шаардлагууд болно. Хувь хүн тус бүрээр харилцан адилгүй бичиг баримт бүрдүүлэлт хийгддэг. 

Сургалтын төлбөр төлөх эсэх

6,000 еврогоос доош сургалтын төлбөртэй сургуульд суралцахаар төлөвлөсөн бол тухайн сургуульдаа төлбөрөө бүрэн төлнө. Тэгснээр сургуулиас баталгаажуулсан урилга бичиг ирнэ. Үүнийгээ визэндээ буюу элчиндээ бусад материалуудын хамт өгч визээ мэдүүлнэ.

Санхүүгийн баталгаа

Ирланд улсад оюутны буюу урт хугацааны виз мэдүүлэхэд 10,000 еврогийн санхүүгийн баталгаа шаарддаг. Тухайн мөнгөн дүн нь 6 сарын турш тогтвортой байршсан байх ёстой.

Боловсролын зэрэг

Ирланд улсад хэлний бэлтгэл болон бакалаврт суралцах гэж байгаа бол бүрэн дунд боловсрол заавал эзэмшсэн байх шаардлагатай. Түүнийг баталсан бичиг баримтууд шаардагдана.

Визний хураамж, шуудангийн зардал

Ирландын визний материал хүлээж авах албан ёсны төв Монгол улсад байдаг. Тухайн төвд бичиг баримтаа өгснөөр цааш Бээжин дэх Ирланд улсын Элчин Сайдын Яаманд хүргэгдэн шалгагдах процесс явагддаг. Визний хураамж, шуудангийн зардал болон материал хүлээж авах төвийн үйлчилгээний төлбөр зэрэг нь нийлээд сар болгон еврогийн ханшаас шалтгаалж өөрчлөгддөг. 

2023 онд дунджаар: 750,000 - 850,000₮ хооронд байна.

Апостиль гэрчилгээ гэж юу болох визэнд мэдүүлэхэд хэрэгтэй эсэх

Монгол Улсын баримт бичгийг гадаадын улс орнуудад хэрэглэх тохиолдолд Апостиль гэрчилгээгээр баталгаажуулах шаардлагатай. Ингэснээр ямар нэг дахин баталгаажуулалт шаардахгүйгээр таны баримт бичиг Апостиль конвенцын гишүүн 125 улсад хүчин төгөлдөр болох юм. 

Таны боловсролын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг бүх төрлийн сертификат, шагнал, өргөмжлөлүүдийг апостиль гэрчилгээгээр оруулж баталгаажуулах шаардлагатай.

Виз татгалзсан тохиолдолд сургалтын төлбөр буцаах нөхцөл

Виз татгалзсан тохиолдолд ACET сургууль нь дүрэм журмынхаа дагуу үйл ажиллагааны шимтгэл гэж .... еврог суутган бусад төлбөрийг буцаан шилжүүлнэ гэж заасан байдаг. Та үүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах https://www.acetireland.ie/terms-and-conditions/ линкээр авна уу? 


Байрны мэдээлэл



Газрын зураг

Түгээмэл асуулт хариулт


Брошур


Захиалга
Хөтөлбөрүүд
Хугацаа
долоо хоног
0
Байрны мэдээлэл
Танд байр хэрэгтэй юу?