
Limerick Language Centre
хөтөлбөртэй
дотуур байртай
1 ангид дахь оюутны тоо
суралцах насны доод хязгаар
эхлэх үнэ
3500 €Үнэлгээ
Limerick Language Centre
Limеrick хэлний төв 1990 онд байгуулагдсан Ирланд улсын баруун хэсэгт байрлах Англи хэлний чанарын сургууль бөгөөд Ирланд дахь Англи хэлний сургалтын чанар, мэргэшлийн үйлчилгээ болох ACELS-ээр хүлээн зөвшөөрөгдсөн. Түүнчлэн багш нар бүгд их дээд сургууль төгссөн, EFL-ийн сертификаттай багш нар юм. Limеrick хэлний төвийн багш нар нь шинийг санаачлагч эрч хүчтэй, урам зоригтой, олонх нь Ирланд болон гадаадад 10 гаруй жил багшилсан туршлагатай.
- Сургууль нь Limеrick хотын худалдааны төв цэгээс ердөө 3 минутын зайд, 18-р зууны үзэсгэлэнт "People's Park"-ийн замын эсрэг талд байрладаг.
- Үнэгүй цай, кофе.
100% Их сургуульд боловсролын зэрэг эзэмшсэн.
100% Англи хэл заах хүлээн зөвшөөрөгдсөн шалгуурт нийцсэн.
Оюутнууд тус сургуульд дахин суралцаж сунгалтаа хийсэн тохиолдолд сургалтын төлбөрийн тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжтой.
Хичээлээс гадуурх хөгжөөнт, танин мэдэхүй, спортын гэх мэт олон хөтөлбөр, үйл ажиллагаануудыг сургуулийн зүгээс тогтмол зохион байгуулдаг. Зарим хөтөлбөр үйл ажиллагаанууд нь үнэ төлбөргүй байдаг бол зарим нь тодорхой хэмжээний хөнгөлөлттэй төлбөр төлөөд оролцох бүрэн боломжтой байдаг.
Limerick Language Centre сургуулийн хувьд
Limеrick Language Centre сургууль нь 1 км зайтай.
Хөтөлбөрүүд
Англи хэл (Хэлний бэлтгэл)
Нэмэлт мэдээлэл
40 евро
Ерөнхийдөө сургалтын материалыг оюутан өөрөө худалдаж авах ёстой. Хичээлийн материалын зардал нэг курсын хувьд ойролцоогоор 50 евро байх болно.
45 минут
2023 онд (үндэсний болон бүсийн баярын өдрүүдийг оруулаад):
2023 оны 1-р сарын 01-06, 2-р сарын 06, 3-р сарын 17, 4-р сарын 10, 5-р сарын 01, 6-р сарын 05, 8-р сарын 07, 10-р сарын 30.
Зул сарын баярын амралт: 12-р сарын 18 - 2023 оны 12-р сарын 31-н хүртэл.
Хэрэв бүх нийтийн амралтын өдөр ажлын өдрөөр таарвал төлбөрийг буцаахгүй мөн хичээлийг нөхөж орохгүй болно. Ирландын хэлний сургуулиудын дийлэнх хэсэг нь энэ бодлогыг баримталдаг болно.
Хичээлийн эхний өдөр сургууль дээр таны хэлний түвшинг тодорхойлох шалгалт явагдана.
Сургалтын төлбөрт багтсан зүйлс






Оюутны мэдээлэл
Зуны улиралд: 125
Нэг хичээлийн жилд: 75
18 нас
58% эрэгтэй / 42% эмэгтэй
- Бразил: 18%
- Испани: 11%
- Итали: 8%
- Франц: 7%
- Герман: 6%
- Япон: 5%
- Саудын Араб: 4%
- Солонгос: 3%
- Хятад: 2%
- Швед: 1%
- Турк: 1%
- Бусад үндэстэн: 34%
- 0-18 насны: 1%
- 18-24 насны: 34%
- 25-34 насны: 42%
- 35-50 насны: 19%
- >50 насны: 5%
Нисэх онгоцны буудлаас тосох / үдэх үйлчилгээ
Нэг талын үнэ 45 евро
90 € буцах (хоёр талын)
Ирланд улсын Limеrick хот нь нисэх онгоцны буудалгүй учир Cork хотын нисэх онгоцны буудлаас Limеrick хотын төв хүртэл 106 км зайтай байдаг.
Визний мэдээлэл
Ирланд улсад суралцахын тулд Монгол Улсын иргэд виз мэдүүлж авах шаардлагатай. Доорх бичиг баримт нь нийтлэг визний шаардлагууд болно. Хувь хүн тус бүрээр харилцан адилгүй бичиг баримт бүрдүүлэлт хийгддэг.
6,000 еврогоос доош сургалтын төлбөртэй сургуульд суралцахаар төлөвлөсөн бол тухайн сургуульдаа төлбөрөө бүрэн төлнө. Тэгснээр сургуулиас баталгаажуулсан урилга бичиг ирнэ. Үүнийгээ визэндээ буюу элчиндээ бусад материалуудын хамт өгч визээ мэдүүлнэ.
Ирланд улсад оюутны буюу урт хугацааны виз мэдүүлэхэд 10,000 еврогийн санхүүгийн баталгаа шаарддаг. Тухайн мөнгөн дүн нь 6 сарын турш тогтвортой байршсан байх ёстой.
Ирланд улсад хэлний бэлтгэл болон бакалаврт суралцах гэж байгаа бол бүрэн дунд боловсрол заавал эзэмшсэн байх шаардлагатай. Түүнийг баталсан бичиг баримтууд шаардагдана.
Ирландын визний материал хүлээж авах албан ёсны төв Монгол улсад байдаг. Тухайн төвд бичиг баримтаа өгснөөр цааш Бээжин дэх Ирланд улсын Элчин Сайдын Яаманд хүргэгдэн шалгагдах процесс явагддаг. Визний хураамж, шуудангийн зардал болон материал хүлээж авах төвийн үйлчилгээний төлбөр зэрэг нь нийлээд сар болгон еврогийн ханшаас шалтгаалж өөрчлөгддөг.
2023 онд дунджаар: 750,000 - 850,000₮ хооронд байна.
Монгол Улсын баримт бичгийг гадаадын улс орнуудад хэрэглэх тохиолдолд Апостиль гэрчилгээгээр баталгаажуулах шаардлагатай. Ингэснээр ямар нэг дахин баталгаажуулалт шаардахгүйгээр таны баримт бичиг Апостиль конвенцын гишүүн 125 улсад хүчин төгөлдөр болох юм.
Таны боловсролын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон бүх төрлийн сертификат, шагнал, өргөмжлөлүүдийг апостиль гэрчилгээгээр оруулж баталгаажуулах шаардлагатай.
Виз татгалзсан тохиолдолд Limerick Language Centre сургууль нь дүрэм журмынхаа дагуу үйл ажиллагааны шимтгэл гэж 350 +150(эрүүл мэндийн даатгал/аль хэдийн бүртгэлээ хийсэн бол) +150(оюутны хамгаалал/аль хэдийн бүртгэлээ хийсэн бол) еврог суутган бусад төлбөрийг буцаан шилжүүлнэ гэж заасан байдаг. Та үүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах https://llcentre.ie/index.php/terms-and-conditions-2023/ линкээр авна уу?